“Манай хороо-Миний гудамж” аян дүгнэх нийслэлийн ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллав

2020 оны 09 сарын 21

Нийслэлийн хэмжээнд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аян өрнөж байгаа.

Аяныг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан баг өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.

Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангах зорилготой энэхүү аянд хороод идэвхтэй хамрагдаж, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Өнөөдөр ажлын хэсэг дүүргийн гэр хорооллоос 20, орон сууцны хорооллоос 10 дугаар хороонд ажилласан юм.

Хороод нутаг дэвсгэртээ хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулахын зэрэгцээ шинээр санаачлан хэрэгжүүлсэн болон иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсөл хөтөлбөрүүдээ аяны удирдамжинд заасан үзүүлэлт тус бүрээр гарган танилцуулав.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top