Монголын хүнс үйлдвэрлэл тэр дундаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэн шинэ түүх эхэллээ. Олон улсын хүнсний чанар, аюулгүй байдлын ISO22000 стандартын 2018 оны шинэчилсэн хувилбарыг Монголд анх удаа Очирдагинас ХХК-ны шинэ “ЭКСПОРТ” үйлдвэр нэвтрүүллээ. 15 жилийн хугацаанд дэлхийн шилдэг туршлага, шинэтгэлийг үе шаттай нэвтрүүлэн төгс төгөлдрийг дадал болгохын тулд тасралтгүй сайжруулснаар тус компани ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сүүлийн үеийн стандартыг экспортын үйлдвэртээ бүрэн нэвтрүүлж чадлаа. Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээд зэргээр сахин гарч болох бүх эрсдэлийг урьдчилан тогтоож, сэргийлэн өндөр сахилга баттай ажилладаг олон улсын жишиг Монголын бахархал экспортын анхдагч үйлдвэр болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхий даяар гэж дэмийрэхээ боль захын гэр хорооллын өлсгөлөн хүмүүс хүлээн зөвшөөрсөн байж болох юм. Монголчууд хиам хийж хэзээ ч чадахгүй харин дууриамалыг бол ингээд хийчиадэг тиймээ Очирдагинас агаа.