НҮБ-ын төлөөлөгч ХҮҮХДИЙН МӨНГӨ нэмснийг зөвтгөжээ

2020 оны 09 сарын 23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2020.09.23) НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг орон нутгийн төрөлжсөн байгууллагын багийн төлөөлөгчдийнх нь хамтаар хүлээн авч уулзав.

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд НҮБ-ын зүгээс тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.  Цаашид эдийн засгийг сэргээх, монгол иргэдийг татан авах зэрэгт чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас  КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлэв.  Дэлхийн Улс орнуудад жишиг болохуйц ажиллаж байгаа цөөн орны нэг гэдгийг цохон хэллээ. Мөн Цар тархлын тархалтын оргил үед хязгаарлалтын хатуу дэглэм хэрэгжүүлж бйах явцдаа хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100.000 төгрөгт хүргэсэн нь оновчтой шийдэл байсныг зориуд тэмдэглэн хэлье гэв.

Улмаар НҮБ-аас  нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтаар талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Өнөөдрийн уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч А.Хайкенс, Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга К.Ишикава, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Туслах суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь үндэсний хөтөлбөрийн менежер В.Лютенко зэрэг хүмүүс оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 09 сарын 23

Ix nayadaar yarigdax gadaadaas orj irsen mongon tuslamjiin zoriulaltuud ni ugaasaa koronavirusees xyyxdyydiig avarch xamgaalax olsgolon yaduuralaas xyyxdyydiig xamgaalax tednii bolovsrol eryyl mended zartsuulagdax estoi geed zaasan baisan shyy dee !!!

2  |  0
ах(103.9.90.100) 2020 оны 09 сарын 24

хүүхдийн мөнгийг зөвхөн цар тахлын үедч биш 18 нас хүртэл олгох ёстой. хүүхдийн эрх ашгийг төр нь хамгаалаах ёстой. төсөв хүнд байгаа ч оффшороос ч болов оруулж ирж өгөх ёстой

2  |  0
Top