Төрийн алба төрлийнх, улсын ажил ураг садных болсны уршгийг нийгмээрээ эдэлж, нийтээрээ мэдэрсээр. Ялангуяа хувийн хэвшлийнхний ажил бүтээхээр зорьсон төр, төсвийн байгууллагуудын хүнд суртал, хөшүүн байдал, бичиг цаас нэхэж дарамталдаг хуучин цагаас үлдэж хоцорсон дадал, дарамт, сүрдүүлэг олон хүний зоригийг мохоож, зүрхийг үхүүлдэг нь гэм биш зан болсон. Тэртээ 1956 онд бүтээгдсэн “Бидэнд юу саад болж байна” киноны өвгөн Данигайн үзэж туулсан зовлон бэрхшээл өнөө цагт нэмэгдсэн үү гэхээс багассангүй. Хадлангийн техникийн сэлбэг олох гэж сумаас аймаг, аймгаас нийслэлд ирж, хүнд сурталтай тулж, их зантай ч мэдлэг дорой дарга нартай хөөцөлдөн олон хоног зүдэрсэн Данигай өвгөний сурагласан эд нэгдлийнх нь агуулахад, юм мэддэггүй нярвын хамар дор хэвтэж байсныг хэзээ хойно мэдэж амаа барьдаг паян өнөөдөр ч хэвээрээ байна.
Дээрээс нь элдэвтэй хүн дээшээ заларч, эрдэмтэй хүн цаашаа шахагддаг байдал өнөө цагийн нийтлэг үзэгдэл. Сурсан сураагүй, төгссөн төгсөөгүй нь огт хамаагүй, Харвард, Кембрижийн боловсрол ярьж, хазгай муруй англи хэлээр дуугарч, сэргэлэн загнаж, сүйхээтэй хөдөлсөн нь дээшээ дэвшиж, тушаал ахидаг цаг. Эрдэмтэй, боловсролтой нь эсрэгээрээ тэдэнд шахагдаж, “төрд хэрэгтэй зайрангууд” нь өдрийн хэрэгцээгээ хангах төдий орлогын хойноос хөөцөлдөн шар нар, бор хоногийг өнгөрүүлдэг болж. Бодлого мэдэхгүй түшээдтэй төр юм болгонд хутгалдаж, ашиг унацад нь амташсан элдэвтнүүд төрд наалдаж түрийвчээ зузаалахыг хүснэ.
Төрийн албанд анхан шатнаас нь шатлан дэвших зарчим алдагдаж, өнөөдрийн дуучин маргааш аль нэг газар хэлтсийн дарга, түүнээс дээш тушаалд морилдог болсон нь худлаа биш.
Цаг нь ийм болсон хойно уяач, бөх, дуучин, найрагч хэн дуртай нь албан тушаалд тэмүүлж, төрийн бодлогын үнэлэмжийг бөхийн мэх, уяачийн ур, дуучны хоолой, найрагчийн яруу үгийн шалгуураар хэмжих маягтай. Харамсалтай нь даац сайтай бөхөд эдийн засгийн уналтыг тэнцүүлж тогтоох угсраа мэх байхгүй, хоолой сайтай дуучин хууль тогтооход балчирдах, морины уяа сойлго гоц тааруулдаг байлаа гээд мөнгөний бодлого тодорхойлоход хэцүү.
Сонгуулийн жил таармагц мөнөөх элдэвтнүүд төрөөс зуурах санаатай их, бага сонгуулийг хоцроолгүй үзэхээр зүтгэнэ. Одоо тэд орон нутгийн сонгуульд хүч үзэхээр ид бужигнаж байна. Олон нийтийн сүлжээгээр өөрийгөө дөвийлгөсөн постууд тавьж, сонгогчдыг татахаар зүтгэж буй ч “Тавхан үгэндээ танигдана” гэгчээр зарим нэгийнх нь үг үсгийн алдаа дүүрэн бичлэгүүд нүүрийг нь түлж, гуулийг нь цухуйлгаж байгааг анзаарах шинж алга. Бичиг баримт боловсруулах бүү хэл, сошиалд алдаагүй пост бичих чадваргүй элдэвтнүүд сонгогдож дэвшвэл төрийн ажил хаашаа явах нь тодорхой. Юм мэддэггүйгээ нуухын тулд их зангаар далдалж, эрх сүрээ үзүүлэх гэж хойноосоо хөөцөлдүүлж, мөнөөх Данигай өвгөнийг шар махтай нь хатаадаг шиг “үйлчилгээг “ л түмэндээ үзүүлж таарна.
Төрийн алба нийтийнх гэдгийг, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх учиртайг ухаардаггүй албатууд олширсны шалтгаан нь ерөөсөө л эрдэм чадал барагтай, сурсан судалсан хомсхон ч чадалтай нэгний өмнүүр орж дээш мацсан сүйхээтнүүдийн балаг. Тэд дэвшиж дээшлээд ирэхээрээ хань хамсаатнаа, бараа бологсдоо, хамаатан саднаа дэргэдээ татаж, мэдлэг боловсролгүй ч ууж идэхдээ гарамгай ургийн модоо салаалуулан бэхжүүлцгээнэ.
Сонгогчид хашир болж, хэн нь хэн болохыг таньж, иргэдийнхээ төлөө ажиллаж чадах сэтгэлтэй, мэдлэг чадвартай хүмүүсээ мэдэж мэдэрч сонгохгүй бол гоё үг хэлсэн элдэвтнүүдэд чадуулсаар, дөрвөн жилийн дараа амьдрал бахь байдаг суурин дээрээ эргэлдэж байх юм гэдгийг эрх биш одоо ухаарсан биз. Эрдэмтэй, чадвартай, иргэдээ гэх сэтгэлтэй нэр дэвшигчдээ таньж сонгож, элдэвтнүүдийг тойргийн гадна үлдээж байж төр цэвэршиж, иргэддээ үйлчлэх юм гэдгийг сонгогчид ухаарсан цагт нийгэм хөгжиж, нийтээрээ урашлах зам тодрох нь маргаангүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 14 )
Erdemtei gesen bas 1 hachin hachin debil yumnuud hogshig ih bn
Turiin ajliig togloom met hen durtai bi chadna gedeg hyyhed hiideg baidliig cegcleh heregtei.bie zasaad geree zas geree zasaad turuu zasah ulamjlal surgaalia dagaachee.togloomnoosoo salaagyi hyyhed turiin udirdaj ajild orno gej yu baih be.odoogiin neg zavhral ene shyydee