ХИЙН ХООЛОЙ: В.Путин А.Миллерийг өрөөндөө дуудах нь бидэнд сайных биш...

2020 оны 09 сарын 24

Хоёр хөршийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг холбосон хийн хоолойг газар нутаг дээгүүрээ дамжуулан бариулах хүсэл Монгол Улсын төр засагт  гурван аравны туршид хадгалагдсан хэвээрээ өнөөдөртэй золгож буй юм. Эргэн санахад, шинэ зууны эхээр буюу 2000 онд Монголын нутгаар хийн хоолой дайруулан барих  Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  бэлтгэгдэж, Кремлийн тэргүүний ширээн дээр хүргэгдэж байлаа. Өнөөдрийн В.Путины өчигдрийн эрх мэдлийн он цаг л даа.

Тэгвэл 20 жилийн дараа буюу яг энэ өдөр хийн хоолойтой холбоотой өрнөж буй үйл явцыг харахад асуудал дөнгөж эхэлж байна. Товчхондоо бол баярлаж, хөөрөхөд эрт байна.

Шадар сайд Я.Содбаатар энэ сарын 23-нд “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа “Энэ сарын сүүл гэхэд “Газпром”-ын төлөөлөл манай улсад ирж, маршрутаа эцэслэхээр байна” гэсэн байна лээ. Түүний хэлснээр манай зүгээс төв магистрал төмөр замынхаа шугамыг дагаж  маршрутыг тогтоох санал тавиад байгаа гэсэн.

Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг Засгийг төлөөлсөн сайд өгөөгүй. Тэгэхээр төв магистрал төмөр замын шугам гэж чухам ямар замыг хэлээд байгаа вэ гэдгийг тодотгож, ойлгох үүднээс “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийн эзэмшдэг төмөр замын мэдээллийг хүргэх нь зөв байх.

Улаанбаатар төмөр замын суурь бүтэц нь 1520 мм-ийн цариг бүхий 1815 км урт гол хоёр шугамаас бүрддэг. Үүнээс ОХУ, БНХАУ-ыг холбосон гол зам нь Сүхбаатар – Замын-Үүд чиглэлийн хойд, урд хилийг холбосон 1110 км зам юм. Тэгэхээр энэ чиглэл дагуу хийн хоолойг барьж байгуулах саналыг манайхаас тавьж байна гэсэн үг юм.

Сануулахад, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувийг  эзэмшдэг. Тэгвэл тус нийгэмлэгийн  хувьцааны 50 хувийг Монгол Улсын Засгийн газар, 50 хувийг “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг (РЖД) тус тус эзэмшиж буй.

Түүнчлэн нийгэмлэгийн дээд удирдлагыг хувь нийлүүлэгч хоёр тал тэнцүү хуваарилан хэрэгжүүлдэг нь  Монголын Засгийн газрын зүгээс аливаа шийдвэр гаргахад чөдөр тушаа болж ирснийг хаа хаанаа мэдэж буй.

Тэр ч утгаараа хийн хоолойг төмөр замын төв магистрал шугамын дагуу дайруулах нь 50 хувийн эзэн ОХУ-тай маргаан үүсгэх нэг шалтгаан болох вий гэсэн асуултыг дагуулж байгаа юм.

Манай тухайд газар нутаг дээгүүрээ хийн хоолой дамжуулчихвал төлбөрийг нь авна, хийнээс нь бас аваад ашиглачихна гэсэн хүлээлттэй байдаг.

20 жилийн өмнө Ковыктагийн ордын лицензийг эзэмшиж байсан “Русиа Петролеум” компани байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан Хятадын хил рүү хүргэх хийн хоолойн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулахдаа, Транс-Монголын төмөр зам болон авто замын дагуух тал нутгаар дайруулан байгуулах тухай яригдаж байсан билээ.

Транс-Монголын төмөр зам гэдэг нь ОХУ-ын Улаан-Үд хотоос эхлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоор дамжин Хятадын Өвөр Монголын Улаанцав хотын Жинин дүүрэг хүртэлх төмөр замыг хэлээд байгаа юм. 

Хийн хоолойн талаарх мэдээллүүд энэ мэтээр шинэчлэгдэж л байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн дөнгөж л эхлэл шатандаа явна.

Шадар сайдыг байр сууриа илэрхийлэхээс  долоо  хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын захирал Алексей Миллерийг Кремльд дуудан уулзахдаа Монголын нутгаар дайруулан өнгөрөх хийн хоолойтой холбоотой асуудал ямар шатанд явааг асууж, хариулт авсан байсан.

А.Миллер хэлэхдээ “Ноён Ерөнхийлөгч та “Сибирийн хүч-2” хийн хоолойн судалгааг хийж, зураг төслийг боловсруулахыг даалгасны дагуу бид Монгол Улсын Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн цахим уулзалтын үеэр хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах, хамгийн оновчтой маршрутыг сонгох чиглэлээр ажиллах тусгай чиг үүрэг бүхий компани байгуулахаар “Санамж бичиг” байгуулсан. Хамтын ажиллагааны үр дүн 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн гарахаар байна. Ноён Ерөнхийлөгч таны байгалийн хийн хангамжийн нэгдсэн систем бий болгох зорилгын хүрээнд энэхүү төсөл нь Зүүн Сибирь, Өвөрбайгалийн хязгаар дахь хийн дэд бүтцийг өргөтгөж, жилд 50 тэрбум шоо метр хүртэл хийн багтаамжтай экспортын шинэ коридор байгуулах, Европ төдийгүй Азийн зах зээлд хий нийлүүлэх шинэ гарцыг бий болгоно” гэж үзэж байна хэмээн мэдэгдээд буй.

“Газпром”-ын тухайд уналттай байсан хийн нийлүүлэлт нь наймдугаар сард сэргэсэн дүр зурагтай байгаа. Гэхдээ өнгөрсөн оны сүүлийн сард албан ёсоор цоргоо нээсэн “Сибирийн Хүч-1” төсөл нь гаргасан зардлаа 2030 оноос нааш нөхөж дийлэхгүй гэсэн тооцооллыг шинжээчид хэдийнэ  хийсэн. 

ОХУ, БНХАУ хоёр арав гаруй жил хэлэлцэж байж 2014 онд “Сибирийн хүч -1” хоолойг байгуулах гэрээг хийж байсан билээ. Манай нутгаар дамжуулна гэгдэх “Сибирийн хүч-2” бодитой ажил хэрэг болох байлаа гэхэд 2030 оноос наашгүй. Барьж байгуулахад 4-6 жил шаардагдана. Хамгийн гол нь хоёр хөршийн хэрэгцээ шаардлагад нөлөөлөхүйц том асуудлууд олон бий.

Өнөөдөр маргалдаж буй Хятад, Америк хоёр маргааш ойлголцлоо гэхэд Америкаас хийн нийлүүлэлтийн цоргоо нээчихнэ. Тэр үед Хятадууд хойд хөршөөс хий авах эрэлт нь өнөөдрийнх шиг байх уу гэхчлэн асуудлууд байгаа л даа.

Түүнчлэн  В.Путин А.Миллерийг өрөөндөө үе үе дуудаж буй  нь Украин, Беларус тийш хандсан, бодлоготой үйлдлүүд ч байхыг үгүйсгэх аргагүй.

Товчхондоо бол бид энд баярлан, хөөрөхөд дэндүү эрт байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрлийз(64.119.19.140) 2020 оны 09 сарын 27

Ямар утгаар бичиж байгаан бол. Лав монгол сэтгэлтэй хүн биш байх. Мянганий зам мянгуужингийн үлгэр гэдгийг хэлж байсан дайсан биш биз

0  |  0
Энхэн(202.70.44.116) 2020 оны 09 сарын 27

Энэ бол Хзрэлсүхийн том гавьяа. 20 жил ярьсан. Энэ цаг дор хөдөллөө...

0  |  0
zochin(66.181.187.246) 2020 оны 09 сарын 27

Орон нутггийн сонгуулийн өмнөх шоу бөгөөд шатарын нүүдэл шүүдээ,.

0  |  0
Зо(202.21.108.172) 2020 оны 09 сарын 27

Путин ганц за гэвэл ёогүй хийж дуусганааа манай хэд чиг мартамгай биш санах ойн аймаар аймааар. Шүүү

2  |  0
Зочин(202.55.188.88) 2020 оны 09 сарын 27

Дахиад гучин жил болоход ч баригдахгүй. Тэгж байтал хий хэрэггүй болно. Ер нь бүтэхгүй төсөл. Баригдах байсан бол 2000 он гэхэд л баригдаад дуусах байсан юм.

1  |  1
Зочин(66.181.187.138) 2020 оны 09 сарын 27

Энэ нэг амьтан хэний зараалаар баахан юм хольж хутгаав дээ

1  |  0
Зочин(66.181.187.138) 2020 оны 09 сарын 24

Энэ нэг амьтан хэний зараалаар баахан юм хольж хутгаав дээ

0  |  0
ene teneg stgvvlch a(202.55.191.130) 2020 оны 09 сарын 24

ene bolor hajid geh avgai odoo yugaa buraad bgaa gar be dee. ene tosol manaid mash ih heregtei tosol ch dee.getel hudalaa medehgui baij hardah elved doloon yum yrij burahaa bolih heregtei dee..

1  |  0
захчин игзаар(139.5.219.142) 2020 оны 09 сарын 24

манайханд гадны улс бүү хэл бид ч өөрсөөө өвөр хоорондоо итгэдцэхээ болиод нилээд цаг хугацаа өнгөрөөд байхад 2 хөрш мэдээгүЙ байв гэж дээ ккк

0  |  0
Зочин(202.9.46.219) 2020 оны 09 сарын 27

хятадыг нүүрс ав гэж гуйн гувшиж, оросыг хийн хоолойгоо барих нь гэж горьдож суудаг арчаагүй пизда нар юм даа.

2  |  0
Зочин(202.55.188.93) 2020 оны 09 сарын 27

Чи наадахаа авч ч болохгүй хаяж ч болохгүй үхлүүт төсөл болгож монголчуудын хятад руу холбох дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чөдөрлөж цаг хожих хэрэгтэй байна гэж үүрэгдэж буй байх.

2  |  3
Top