“Улаанбаатар Түншлэл"-д 110 компани оролцож байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

“Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд нээгдлээ. 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнг нээж МҮХАҮТ-ын Дарга Т.Дүүрэн, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар үг хэллээ.

1975 оноос гарч эхэлсэн энэхүү үзэсгэлэн худалдаа өргөжин тэлсээр 45 дахь жилдээ болж байгаа  юм. Энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын нийт 110 гаруй аж ахуйн нэгж оролцож  ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, банк санхүүгийн зөвлөх үйлчилгээ, гоо сайхан,  шинэ техник, технологи, гар урлал, болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг танилцуулах юм. Мөн үеэр оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал, сугалаат худалдаа явуулах аж.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулах, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж МҮХАҮТ үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top