Х.Баттулга Павит Рамачандрантай Ховдод уулзжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймагт ажиллах үеэрээ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад, тэр дундаа баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүнгийн талаар санал солилцсон байна. Түүнчлэн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөлийн барилгыг шинээр барих, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжих логистикийг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар болон Монгол Улсын төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх цаашдын төлөвлөгөө, баруун бүсийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн талаар ярилцжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top