ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 09 сарын 25

Өнөөдөр 2020.09.25. Энэ оны 269 дэх өдөр бөгөөд он дуусахад 97 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 43 минутад мандлаа. 18 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 23 хэм дулаан, шөнөдөө 5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Мозамбикт Зэвсэгт хүчний өдөр буюу Хувьсгалын өдөр тохиож байгаа бол Францад Үндэсний баярын өдөр юм.

Энэ өдөр Испанийн кино найруулагч Педро Альмодовар, Америкийн жүжигчин Марк Хэмилл, Италийн дуучин Зуккеро, Америкийн жүжигчин Майкл Мэдсен, Италийн зохиолч Никколо Амманити, Америкийн жүжигчин Уилл Смит, Кэтрин Зета-Жонс, Клеа Дюваль зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Ардын засгийн газрын дэргэд Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулагджээ.

1949 оны энэ өдөр Шинжааны Гоминданы 30 мянган цэрэг командалсан эрх баригчид Хятадын Ардыг Чөлөөлөх Армид эсэргүүцэлгүй бууж өгч, БНХАУ-ын шинэ засгийн газарт дагаар оров.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1906 оны энэ өдөр Испанийн математикч, инженер Леонардо Торрес Кеведо дэлхийн анхны радио төхөөрөмж “Telekino”-г олон нийтэд танилцуулжээ.

1909 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Арман Фальер Парист олон улсын анхны нисэх онгоцны үзэсгэлэнг нээв. Гурван өдрийн дотор уг үзэсгэлэнд 10 мянган хүн очжээ.

1925 оны энэ өдөр Сергей Есенин Москвад сүүлчийн удаагаа олны өмнө гарав.

1995 оны энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин болон Палестиныг чөлөөлөх байгууллагын дарга Ясир Арафат нар Вашингтонд Йордан голын баруун эрэг дээр Палестины автономит улс байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Өнөөдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.

Энэ өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв зүйд хянамгай хандууштай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдаж авах, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top