Ардчилсан намын гишүүн, Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр (2020.09.24) намынхаа өмнөх удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Тэрээр “Өнгөрсөн сонгуулиар намын залуучууд, гишүүдийнхээ үгийг авсан бол манай нам дахин сөрөг хүчний хэмжээнд очтолоо ялагдахааргүй байсан. Тэр үед намын дансанд арав гаруй тэрбум төгрөг төвлөрсөн юм билээ. Харин намын одоогийн удирдлага намд аудитын шалгалт оруулахад их хэмжээний мөнгөний асуудал үүссэн байна. Намын сонгуулийн төсвөөс 2-3 тэрбум төгрөг дутсан, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлбөр төлөөгүй гээд ойролцоогоор 5-6 орчим тэрбумын асуудал үүссэн гэсэн мэдээлэл байна. Тайлангаа ил тавиад, зарцуулалтаа ил тод мэдээлсэн бол намдаа өгсөн мөнгөний араас юм яриад явах зүйл байхгүй. Манай нам үндэсний хэмжээний том нам. Гэтэл энэ том намыг үзэл бодол ондоо, өөр нам байгуулж намаа ялагдуулсан нөхөдтэй эвсэж орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр болж байгаад харамсаж байна. Намын даргын ажлаа өгсөн С.Эрдэнийг УИХ-ын сонгуулийн үеэр намын нэр барьж залилан хийсэн, эрүүгийн гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа юм. Би мөнгөө намын удирдлагад өгч луйвардуулсан гэж үзэж байна. Өмнөх намын дарга намын байранд үнэгүй суулгаж байгаа гэж бодсон чинь 20-30 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг байсан байна. Мөн намын ҮБХ-ны гишүүдээ өөрийн амралтанд амраагаад мөнгө угаачихдаг. Тэгээд өөрийнхөө байрны бүх засварыг хийчихээд намаа ялагдангуут байрнаасаа хөөчихлөө. Удахгүй энэ аудитын дүгнэлтийг намын ҮБХ-ны гишүүдэд танилцуулах байх” гэсэн юм.
Энэ үеэр түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-С.Эрдэнэ Баянголын Ардчилсан намыг хувийг болгочихсон гэж та сая хэлсэн. Энэ талаараа?
-Баянголын намыг хувийн болгоод авчихсан. Хүргэн нь Баянгол дүүргийн АН-ын дарга. Нам ялбал энэ нөхөр дүүргийнхээ Засаг дарга болно гэнэ. Нэг үгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хувьчилж авахаар санаархаж байна. Би энэ нөхдүүдийг намын дунд бүү хэл анхан шатны байгууллагад ч байх ёсгүй гэж бодож байгаа. Нам гэдэг чинь үзэл бодлоо уралдуулдаг газар болохоос биш гэр бүлийн хувийн өмч биш. Манай өмнөх дарга чинь шүүхээр ял авч байсан нөхөр. Гэтэл хүргэн нь халаасны хулгайн гэмт хэргээр ял авч байсан гэж би сонссон. Ийм нөхдүүд намд байна гэж бодохоор үнэхээр гутамшигтай санагдаж байна.
-Орон нутгийн сонгуульд намынхаа баримталж байгаа бодлогыг юу гэж харж байна вэ?
-Үндэсний хэмжээний том намуудын нэр дэвшилтийн сонгон шалгаруулалт нээлттэй, шилэн байх ёстой юм. Ямар мэдлэг боловсролтой, сонгуулийн зардлаа ямар бизнесээс босгох юм гэдэг нь ид байх хэрэгтэй. Тэрэнгүй баахан болсон болоогүй хүмүүсээс хандив аваад дараа нь дарга болсныхоо дараа нөгөөгөө тендер, шахаагаар төлдөг байж болохгүй. Үнэндээ өнгөрсөн найман удаагийн сонгууль яг л ингэж явж ирлээ. Нийслэл, дүүрэг, орон нутагтр манай намын олон сайн залуучууд нэр дэвшиж байгаа. Тэр бүхнийг цөөн хэдэн ийм увайгүй хүмүүсээр харлуулж болохгүй.
-Намын удирдлагад ирсэн аудитын шалгалтын дүнг хэзээ гишүүдэд болон олон нийтэд танилцуулах вэ?
-Ямар ч гэсэн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан сонгуулийн мөнгө, зарцуулалтад аудитын шалгалт хийсэн, тэр шалгалтаар их хэмжээний мөнгөн хөрөнгө дутсан асуудал үүсэн байна лээ. Энэ аудитын шалгалтын дүнг удахгүй ҮБХ-ны гишүүд болон намын гишүүдэд мэдээлэх байх. Одоогоор албан ёсоор энэ дүгнэлтийг тараагаагүй байна. Гэхдээ ийм асуудал үүссэн гэдгийг сонссон. Удахгүй ҮБХ-ны хурлаар нээлттэй танилцуулах байх.
-С.Эрдэнэ гэдэг хүнийг эрүүгийн гэмт хэрэг хийсэн гэж хэллээ?
-Би 100 сая төгрөгөө авъя гэхээр намаа шүүхэд өгөх болчих гээд байгаа юм. Мөнгө нь намын дансанд орсон учраас ийм асуудал үүсээд байна. Нэг үгээр намын дансаар залилангийн гэмт хэрэг хийсэн гэж би үзэж байгаа.
-Та намынхаа ҮБХ-нд байгаа юу?
-Би намын гишүүн учраас намтайгаа ойлголцоогүй бол бие даан нэр дэвшиж болдог. Намаасаа чөлөөлөгдөөгүй байж өөр намаас нэр дэвших нь хуулиараа хориотой. Намайг одоогоор ҮБХ-ны гишүүнээс халсан тушаал шийдвэр гараагүй байгаа учраас ҮБХ-ны гишүүн хэвээрээ. Жилийн татвар нь зургаан сая төгрөг байдаг. Түүнийг нь төлсөн. Дотоод сонгуулийн зардлыг нь ч бүгдийг нь төлсөн.
-Орон нутгийн санхүүжилтийг хэрхэн босгож байгаа вэ?
-Би орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй учраас одоогоор намын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй байна.
-Баянгол дүүргийнхэн төрийн албан хаагдаар намын ажил хийлгүүлж байна гэсэн яриа байгаа. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Засаглаж байгаа дүүрэг, аймаг, сумынханд үе, үеийнхэнд байсаар ирсэн л асуудал. Ардын намынхан ч одоо тийм л байгаа. Сумын, улс төрийн албан хаагч, төрийн албан хаагч гэж хязгаарласан мөртлөө төрийн албан хаагчид нь иргэдэд нөлөөлж байдаг юм билээ.
-Орон нутгийн сонгуульд эвсэж байгаа намууд “Ардчиллын төлөөх эвсэл” гээд өөрсдийгөө нэрлэчихсэн байсан. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-МАХН ардчилсан үзэл баримтлалтай нам биш. Зүүний үзэл баримтлалтай МАН-ын угшилтай нам шүү дээ. Ардчилсан намд үзэл баримтлалаараа 30 жил явж ирсэн хүн өнөөдөр зүүний үзэл баримтлалтай хүний сонгуулийн ажилд явах болчихоод байна.
Сэтгэгдэл ( 4 )
Гудамжны хүмүүсс төлөвшиж улс орон урагшаа хөгжүүлэхгүы шүүдээ
АН бий болж гудамжнд байса ажилгүй хүмүүс.жлаас халагдсан.шронгоос суллагдсан хүмүүсээс бүрдэл болж нам байгуулсан үнэн л дээ Харин МАХН ажил үлдлээрээ шалгарсан хүмүүсээс нэг жилийн хугацаатайорлогч гишүүн болгож хоёр хүнээр батлан даалгаж .батлан даагч нь төлөшүүлэх эх оронч ёс зүүтэй болоход ньдэмжин туслаж төлөшүүлдэг байсан даа намын гишүүдээсээ удирдах ажилд томилж тодоруулдаг байсандаа Энэ арга барил .туршлага болон үлдээсээ билээ Ардчилсан намаас төрсөн хадөлмөриын баатар гавьяат хэд билээ рёцётив гэмт хэргтэн Батүүлийг Элбэгдорж буу буудаагүй .төлөвшилгүй улсын баатар болгосон
Mongol ylsad jinhen ardchilalsan hyvsgal boloogvi bas hyvildaadal ungursun odooj tegejil baigaa.Tiim ychiraas 1 udirdagch tyhain niigemd irj.ih etsen Chinges Jamuh D.Svhbaatar shig hvn turj irjil baigaa baih ted svnsee yavyyljil taaraa.Bid oiriin ved zasag turuu ardiin medeld avah heregtei.\n
Соц нийгмийн үед ажилгүй тэнээлчид АН гишүүд болж одоогий лидэрүүд болсон ард түмэн мартаагүй байгаа