1072 хувьцаатай холбоотой хуурамч мэдээлэл цацагджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ногдол ашиг тараагдаж эхэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр /facebook, twitter, зарын сайт гэх мэт/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах, барьцаалж зээл олгох, ногдол ашгийн мөнгийг шуурхай олгоход туслана гэх зэрэг худал мэдээ, мэдээлэл гарч байна.

Иймд иргэн Та цахим орчинд тавигдаж буй мэдээ, мэдээллийг сайтар нягталж, эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олон нийттэй харилцах алба, өөрийн хувьцааны данс нээлгэсэн үнэт цаасны компаниас 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаарх мэдээллийг тодруулж өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олдохгүй ...(66.181.179.237) 2020 оны 09 сарын 25

Дэлгэрхангай секюритиз олдохгүй, 99093482 утсаар нь холбогдох боломжгүй байна. Яах вэ?

0  |  0
зочин(202.179.27.15) 2020 оны 09 сарын 25

бидисек гээд хэдэн хулгайч авгай нар суулгасан луйварчингууд мөнгө өгөөч ээ,

0  |  0
Top