Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажлын санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зорилгоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас энэ долоо хоногт гаргалаа.
“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмших юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтэн байгуулалтад “Эрдэнэс-тавантолгой” ХК одоогоор 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Энэхүү хөрөнгө оруулалт ийнхүү хамтарсан компанийн 66 хувиар баталгаажиж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Эрдэнэс таван толгойгоос гадна 1072 хувьцааны эрхтэй монголчууд бас эзэмшинэ. Ард олноо орхигдуулдгаа одооноос болих хэрэгтэй.