ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Өнөөдөр 2020.09.28. Энэ оны 272 дахь өдөр бөгөөд он дуусахад 94 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 43 минутад мандлаа. 18 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө -2 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын мэдэх эрхийн өдөр. Улс орнуудаас Чех улсад Төрт улсын өдөр бол Тайваньд Багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Мария Кэнелс-Баррера, Беллина Логан, Лейлани Сэрель, Мун Заппа, Мира Сорвино, Кэрри Отис, Их Британийн жүжигчин Наоми Уоттс, Хилари Дафф зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1934: МАХН-ын есдүгээр их хурал эхлэв. 242 төлөөлөгч оролцсон тус их хурлаар үндэсний соёл боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх шийдвэр гаргажээ.

1965: БНХАУ-ын тусламжаар барьж буй Улаанбаатар-Налайхын хатуу хучилттай авто замын ажил дуусаж, хүлээлгэн өгөх ёслол болов.

1993: Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн хэлэлцээр Хайлаарт зохион байгуулагдаж, гурван улсын Засгийн газар Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох гэрээг гурван тал дахин шинээр үзэглэжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1939: Дэлхийн хоёрдугаар дайн: Варшав бууж өгөв.

1961: Сирид төрийн эргэлт болж, Сири Арабын Бүгд Найрамдах улсыг тунхаглажээ.

1994: “Эстони” хөлөг онгоц Балтын тэнгист живж, 852 хүн нас баржээ.

2008: “Формула-1”-ийн шөнийн уралдаан анх удаагаа болов.

Өнөөдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчилж авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцох, цөөрөм байгуулахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top