Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооноос өнөөдөр /2020.09.28/ ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, дүүргийн Ахмадын хороон дарга Б.Мөнхцэцэг болон нийслэлийн Ахмадын хорооны орлогч дарга О.Найдансод, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар дүүргийн салбар хорооны тэргүүн н.Орхонбаяр нар оролцож нийт ахмадуудаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ.
Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж эхэлсэн байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооноос олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, гавъяаны амралтандаа гарсан хэдий ч улс, эх орон, нийслэл, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ахмадууддаа салбар яамдын болон нийслэл, дүүргийн шагналыг гардуулж, баяр хүргэлээ.
Мөн Ахмадын хорооноос санаачлан 20 хорооны 108 ахмадыг хамруулан Богд зонхова хайрханд эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө сүүн цацал өргөх ёслолыг зохион байгуулсан юм.
Ахмад буурлууддаа эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе!
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )