ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

Өнөөдөр 2020.09.29. Энэ оны 273 дахь өдөр бөгөөд он дуусахад 93 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 49 минутад мандлаа. 18 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр. Улс орнуудаас Орост Машин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын өдөр бол Аргентинд Зохион бүтээгчдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн улстөрч Сильвио Берлускони, Польшийн Ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Лех Валенса, Украины хөл бөмбөгч, тус улсын шигшээ багийн дасгалжуулагч  Андрей Шевченко, Германы хөл бөмбөгч Пер Мертезакер, Америкийн сагсан бөмбөгч Кевин Дюрант зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956: БНМАУ ба Бирмийн Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1991: БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 14 дүгээр Далай ламын БНМАУ-д хийсэн айлчлал дуусав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1943: Токиогийн шүүх Оросын тагнуулч Рихард Зоргед цаазын ял оноожээ.

1963: Зөвлөлтийн атомын шумбагч онгоц “К-181” Хойд туйл дээр гарч ирэв.

1983: “Ан-74” онгоцны анхны нислэг болжээ.

1988: Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын энхийг сахиулах хүчинд олгов.

1998: Японд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том санхүүгийн хямрал болжээ.

Өнөөдөр үс засуулвал жаргал ирнэ.

Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, газар ухах, нохой худалдаж авахад таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top