Өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгийн удирдлагад үүрэг өглөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгийн удирдлагуудтай ХХААХҮ-ийн сайд цахим хурал хийжээ.

Тодруулбал, энэ жил зуншлага тааруу болон бусад шалтгааны улмаас Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай гэсэн  зургаан аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Тиймээс  аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.

Өвөлжилт хүндэрч болзошгүй дээрх аймгуудад  зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ Улсын онцгой комисст уламжилжээ. Түүнлчэн аймгийн удирдлагууд болон ажил хариуцсан холбогдох хүмүүст дараах үүргийг өгсөн байна.

-Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт оруулах малыг эрүүл ахуй, угаалга, туулгад нэгбүрчлэн хамруулах

-Аймаг, орон нутгийн удирдлагууд өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах,

-Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн даацад малын тоог тохируулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг даалгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top