“Сонгууль 2012 – Их сунгаа“ санал асуулга амжилттай үргэлжилж байна. Зиндаа.мн сайтад зочилж санал асуулгад идэвхтэй оролцож байгаа нийт иргэддээ Сонгуулийн менежментийн төвийн зүгээс талархал дэвшүүлж байна. Хэрвээ та санал өгч амжаагүй бол үндсэн цэсний “сонгууль” цэсээр дамжин яг одоо дэмжиж буй улс төрчдөө саналаа өгөөрэй. Та нэг компьютероос нэг нэр дэвшигчид нэг өдөр нэг л удаа санал өгөх боломжтой. Харин хэдэн ч нэр дэвшигчид санал өгч болно.
Зохион байгуулагчдын зүгээс сонгуулийн хууль шинэчлэгдэж байгаатай холбогдуулан шинэ хуулийн агуулга, үзэл санаанд тулгуурлан улс төрчдийн чансааг олон нийтийн тэгш оролцоотой санал асуулгаар тодруулахыг зорин ажиллаж байгаа билээ. Гэвч зарим улс төрчид, нэр дэвшигчид интернэт дэх санал асуулгын программыг хакердах замаар саналын тоог зохиомлоор хөөрөгдөж байгааг манай инженер техникийн ажилчид тогтоогоод байна. Тодорхой нэр дэвшигчид энэхүү ёс зүйгүй үйлдлээ зогсоохгүй бол бид та бүхний энэхүү үйлдлийг олон нийтэд ил тод зарлаж, нэр дэвшигчээс хасахыг мэдэгдэж байна.
Сонгуулийн луйвар яг ийм ёс зүйгүй зан байдал, үйл хөдлөлөөр хийгддэг гэдгийг сэтгүүлчид болон ард түмэн мэдэх билээ. Тиймээс олон нийтийн тэгш оролцоог хангахыг зорьж буй манай санал асуулгыг зориудаар будлиантуулах, санал “луйвардах” оролдлого хийж байгаа тодорхой улс төрчдийн үйлдлийг баримт факттайгаар олон нийтэд мэдээлэх болно гэдгийг дахин анхааруулж байна.
Манай санал асуулгын 155-000 тусгай дугаар 2011 оны 6-р сарын 25-нд нээгдэж, ердөө 10 хоногийн турш мессежээр санал авах болно. Тиймээс интернэт ашиглах боломжгүй иргэд сонгогчид саналаа мессежээр өгч болно. Мессежээр санал өгөхдөө Зиндаа.мн сайтад байршуулсан нэр дэвшигчийн нэрийн өмнөх ID дугаарыг 155-000 дугаарт илгээнэ.
Та бүхэнд амжилт хүсье.
Сонгуулийн менежментийн төв