УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг билээ.

Энэ дагуу өнөөдөр /2020.10.05/ УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг хуралдана.

Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10:00 цагт эхлэх бол УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан "Их Эзэн Чингис хаан” танхимд болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top