ХҮЛЭЭЛТ: Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах ШИЙДВЭР

2020 оны 10 сарын 05

Монгол Улс  “Саарал жагсаалт"-аас гарахад бэлэн болсон эсэхийг нягтлах, газар дээрх хяналт шалгалтыг ФАТФ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотноо аравдугаар сарын 1-2-ны хооронд хийлээ.

Газар дээрх хяналт шалгалт хийгдсэн учраас энэ аравдугаар сард болох ФАТФ-ын хурлуудаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах эсэх асуудлыг шийдвэрлэн, хариут өгнө гэсэн хүлээлт байна.

Тов ёсоор бол ФАТФ энэ сард 8 удаа хуралдана. Эхний буюу Хамтарсан бүлгийн хуралдаан аравдугаар сарын 8-ны өдөр болно. Сарын сүүлийн хурал  аравдугаар сарын 19-нд болох юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ энэ сарын 21-н гэхэд Могнол Улс "Саарал жагсаалт"-аас гарах эсэх нь тодорхой болох аж. 

Хяналт, шалгалтыг газар дээр нь хийсний дараа ФАТФ манай улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргахаа эцэслэн шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Энэ удаагийн газарх дээрх хяналт шалгалтын хүрээнд шалгалтын баг төрийн 22 байгууллага, 19 аж ахуйн нэгж, мэргэжлийн 4 холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүнтэй уулзсаныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

ФАТФ-аас тавьсан шаардлагатай холбогдуулан дараах төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид хийсэн ажлын тайлангаа хамгаалж, тайлбарлаж, тодруулганд хариу өгчээ.

 

Тодруулбал:

 

  • Шүүх
  • Прокурор
  • Монголбанк
  • Санхүүгийн зохицуулах хороо
  • Санхүүгийн мэдээллийн алба
  • Терроризмтэй тэмцэх зөвлөл
  • Сангийн яам
  • Хууль зүй дотоод хэргийн яам
  • Гадаад харилцааны яам
  • Татварын ерөнхий газар
  • Авлигатай тэмцэх газар
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Гаалийн ерөнхий газар
  • Татварын ерөнхий газар
  • Хил хамгаалах ерөнхий газар
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Эрүүл мэндийн яам
  • Иргэний нисэхийн ерөнхий газар
  • Улсын онцгой комиссын шуурхай штаб
  • Их тэнгэр цогцолбор гэсэн төрийн байгууллагуудын төлөөллүүд хамрагджээ.

 

Мэргэжлийн холбоодын төлөөлөл:

 

  •  Мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  •  Хуульчдын холбоо
  •  Нотариатын танхим
  • Алт арилжаалагчдын холбоо

 

 Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл:

 

  • Голомт банк
  • Хаан банк
  • Тээвэр хөгжлийн банк
  • Лэндмн ББСБ
  • Транскапитал ББСБ
  • Нэйшнл лайф даатгал
  • Тэнгэр даатгал
  • Би ди сэк ҮЦК
  • Ти ди би капитал ҮЦК
  • Монум ХЗХ
  • Кредит юнион Монгол ХЗХ
  •  Платин сити ХХК
  • Юу Ай Пи ХХК
  • Исэнсо дэлгүүр
  • Diamond house дэлгүүр
  • Deloitte аудит
  • Мүүрь аудит
  • Минтэр Эллисон хуулийн нөхөрлөл
  • Төв consulting болон бизнес эрхлэгч Болдбаатар, нотариатч Батцэцэг, Алтанзул нар хамрагджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 10 сарын 05

Olgiarhyydiin banka banka bys sanhvvchid mungu hvvlegchid gadaadiihantai niilj bayalag hahyylaar zaragsad Delhiid aldartai oppshorchin .SV.Batbold .Avetraliin irgend Ouytolgoigoos ih bayalgati yyl yyrhai yamar shygamaar hahyyld ugch mungu dolor ugch avakltsasan .ERDENBAT.Hytadad olon jil neptee vngvi ugch baigaa Ocherbat ihenh hyvtsaig ni etsemshdag neptiin ordyyd geedel asyydalyyd tsunduu baigaa.Mungu ugaagchid turuus uu hylgai;san ydamshij turd vr hvvhed hamaaral bvhii hvmvvsee ajilyylj baigaa geedel tsunsuu vnen baigaa shvv.Turiihun haya haya gadaadad ochij kazino togoldog geedel asyydal.\n\n

0  |  0
Я (109.89.151.254) 2020 оны 10 сарын 05

Хар жагсаалт руу шилжуулсэн. Удахгуй зарлана гэдгээ мэдэгдсэн. МАН биднийг ингэж л авч явж бна. МАНы уед монголчууд ядуурал руу ордог. Хятадын гар хел Хурэлсух лалар.

0  |  1
зочин(59.153.84.211) 2020 оны 10 сарын 05

МОНКОРД ХЗХ-г сонгож уулзуулах хэрэгтэй байж. Үйл ажиллагааг нь нууж хадгаламж эзэмшигчдийг хохироосон хэвээр байлгах уу Санхүүгийн зохицуулах хороо юу хийж байнаа. Хадгаламж эзэмшигчид босно шүү\n

0  |  0
Top