Германд гахайн мялзан өвчний 50 гаруй тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

ХБНГУ-ын Бранденбург мужид зэрлэг гахайнаас гахайн мялзан өвчний гурван тохиолдол бүртгэгдлээ.

Ингэснээр Бранденбург мужид есдүгээр сарын 10-наас хойш нийтдээ 49 тохиолдол илрээд байна.

Одоогоор зөвхөн зэрлэг гахайнаас илэрсэн ч нутгийн фермерүүдэд шалгалт явуулж, вакцинжуулалтад хамруулахаар болжээ.

Бранденбург мужид дэгдээд буй гахайн мялзан өвчний халдварыг Фридрих-Лофферийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд судалж байна.


Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top