ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Өнөөдөр 2020.10.06. Энэ оны 280 дахь өдөр бөгөөд он дуусахад 86 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 59 минутад мандлаа. 18 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -6 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д өнөөдөр Герман-Америкийн өдөр, Шри-Ланкад Багш нарын өдөр, Египетэд Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Шведийн жүжигчин, фото модель Бритт Экланд, Америкийн жүжигчин Элизабет Шу, Малайзын хаан V Мухаммад, Английн хөл бөмбөгч Жое Льюс, Америкийн модель Жордан Миллер, Данийн хөл бөмбөгч Каспер Долберг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1949: БНМАУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

-БНМАУ ба Кантоны Засгийн газрын хоорондын дипломат харилцааг таслав.

-ЭЗХТЗ байгуулагдав. Энэ байгууллагад социалист гэгдэж байсан арван орон гишүүнээр элссэн бөгөөд уг байгууллагын зорилго нь эдгээр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийд социалист системийн давуу талыг харуулах зорилготой байв. 1989 онд татан буугдсан юм.

-БНМАУ-ын энх тайвны талынхны үндэсний бага хурал хуралдав. Хурлаар энх тайвныг хамгаалах Монголын байнгын хороо байгуулагджээ.

2009: Монгол Улсын Засгийн газар Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1960: Нью-Йоркт Стэнли Кубрикийн «Спартак» киноны нээлт болжээ. Гол дүрд Кирк Дуглас тоглосон билээ.

1977: “МиГ-29” сөнөөгч онгоцны анхны нислэг болов.

1979: Ромын пап II Иоанн Павел түүхэнд анх удаагаа Цагаан ордонд зочилжээ.

Өнөөдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Энэ өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахихад сайн бол гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top