Бизнесийн хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлдэг болох санал тусгана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

МҮХАҮТ болон Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулга хийжээ. МҮХАҮТ-ын Хууль зүйн бодлогын зөвлөл, МОУА-ын Арбитрчдын зөвлөл, арбитрчид оролцон санал солилцсон байна.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой санал, бодлоо илэрхийлэн бизнесийн хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлдэг, үйлчлүүлэгчийн хувиар танхимын гишүүн байгууллагуудын дуу хоолойг нэгтгэх ажлын хэсэг байгуулах, шүүхийн ачааллыг бууруулах сонгодог арга хэрэгсэл болох арбитрын болон эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг мөн хуулиар дэмжих санал боловсруулах ажлын хэсгийг тус тус байгуулж, нэгдсэн санал, зөвлөмжийг МҮХАҮТ-аар дамжуулан өргөн барихаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top