Гавьяа шагналуудаа хүссэн бүрд нь хүртээе

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Монголчуудын дээрээс шагналын хур аадар шиг асгарсан өдрүүд үргэлжилж байна. Улсынхаа 21 аймгийн ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулсан Ерөнхийлөгч маань нэг өдөр гурван “Хөдөлмөрийн баатар” олгосон анхны тохиолдлыг бүрдүүлээд байсан. Тэгвэл энэхүү шагналын аадар өчигдөр ч үргэлжлэн асгалаа. Төрийн ордны хоёр талын зам хэсэгтээ нам түгжирч, Сүхбаатарын талбай хүний хөл гишгих зайгүй байсан нь өнөөх л бидний гавьяа шагналд дуртайгийн илрэл гэлтэй. Мэдээж хөдөлмөр бүтээлээ төр засагтаа үнэлүүлж шагнуулах нь сайхан зүйл. Харамсалтай нь манайхан янз бүрийн хэлбэр дүрс, сайхан сайхан нэртэй төмөр хэн дуртайгийнхаа энгэрт зүүн өгч “өндрөөр үнэлсэн”-ээ гайхацгаасаар байна.

Өчигдрийн хувьд малчин, багшаас эхлээд хошин шогчин, нийтийн дуучин хүртэл төрийн өндөр дээд одон медалиар энгэрээ мялаалаа. Даанч үеийн үед орхигдсоор ирсэн эрдэмтэн мэргэдүүд мөн л ард хоцорч, ирэх онд болох сонгуульд ашиг тусаа өгч мэдэх шогчид, дуучид л алдар суугаа өргөв. Уг нь бол хамгийн хөгжилгүй нийгэмд хошин шог хүчээ авдаг гэнэ билээ. Харин манайд аль 1990-ээд оноос өндөр авч эхэлсэн хошин шогийнхон өдгөө хамгийн баян, хамгийн их одон медальтай хүмүүсээр шалгарч байх шиг байна. Хошин шогийнхноос гавьяат аваагүй хүн бараг үлдсэнгүй.

Үүнийгээ ч батлах мэт жүжигчин Аглуу “Онон ах маань хошин урлагийн гавьяатуудын үүдийг нь нээж өгөөд хамгийн сүүлд өөрөө авч байна" хэмээн жүжигчин Н.Ононг Гавьяат жүжигчин цолоор шагнагдаад гарч ирэхэд нь сэтгэгдлээ хэлнэ лээ. Нэг үгээр жүжигчин Н.Онон эхлээд бусдыгаа гавьяат болгож өгөөд хамгийн сүүлдээ өөрөө авч байгаа бололтой. Түүнээс биш төр засаг “хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж” өгөөгүй мэт ойлгогдохоор байна. Мөн “Маск” продакшний жүжигчин Ж.Мөнхсайхан Гавьяат жүжигчин болсон байна лээ. Ийнхүү шинэхэн гавьяатууд төрөн гарсан нүсэр чимээнд дарагдан жинхэнэ ГАВЬЯАТ чимээгүйхэн буцлаа. Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр 2009 онд шагнагдаж байсан жүжигчин Ж.Сүххуяг буюу бидний нэрлэж заншсанаар “Мандухай сэцэн хатан” киноны Даян хаан таалал төгссөн байна. Ингэж л авах ёстой нь авч чадалгүй, арай хийж авсан нэг нь гавьяаг нь эдэлж чадалгүй орчлонгоос буцсаар байгаа нь нууц биш.

Нийтийн буюу зохиолын дуучид ч гэсэн нэг ижил өнгөнүүд. Уг нь дуучид бол гүйцэтгэх уран бүтээлчид юм шүү дээ. Харин манайд өнөөдөр соёл урлагийн салбарын дунд шатны төрийн байгууллагуудын дарга нарыг дандаа зохиолын дуучид хийж байна. Бүр сүүлдээ хэл, ам болж байж байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар хүртэл нэг дуучин томилогдоодохсон. Уг нь СОЁЛ гэдэг бол олон зүйлийг дотроо агуулсан том ойлголт. Даанч дарга нартай ойрхон байсан, тэднийг тойрон хүрээлэгч, сонгуулийн сурталчилгаанд нь хэдэн дуу дуулсан нөхдүүдээр соёлыг төлөөлүүлэн ойлгосоор байгаа нь харамсалтай. Өнөөгийн жишгийг дагаж мөн тэд л сүүлийн үед томоохон шагналуудыг хамсаар байх аж.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан шагналаа авсныхаа дараа “Намайг энэ шагналыг авахад тус болсон ханьдаа баярлалаа” хэмээн хэлж байсан удаатай. Нэг бодлын тэнэг, нөгөө бодлын их шударга хүн шиг санагдаж билээ. Учир нь тэр үед түүний нөхөр Д.Кёкүшюзан Батбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Тийм болохоор эхнэртээ гавьяат өгүүлэх талаар нэлээд хөөцөлдлөгөө гаргасан байхыг үгүйсгэхгүй. Харин энэ нь нууц байх ёстой байсан боловч эхнэр нь ийнхүү үнэнээ хэлж байлаа. Яг л ийм байдал шагнал дээр амь бөхтэй оршсоор байна. Уг нь бол төр засгийнхаа хайр хишгийг амьд сэрүүндээ хүртчих юмсан хэмээн горьдож суугаа ахмад буурлууд, авьяас нь халгисан ч даруухан аж төрсөөр байгаа олон эрхмүүд бий. Гэвч тэднийг нам дагаагүй, өөрийн хүн биш гэсэн үндэслэлээр манай дарга нар дарсаар, шагналаас нэрийг нь хассаар байдаг тухай яриа олны дунд байдаг. Нагац ахыг минь “Алтан гадас” одонгоор шагнуулахаар сум, орон нутгийн удирдлагууд нь тодорхойлоод найман жил өнгөрч байгаа, Ерөнхийлөгчийн шагнал хариуцсан хүнийг нь таних уу хэмээн хүртэл асууж байсан юм.

“Гавьяат малчин”, “Мянгат малчин” хэмээн цоллон шагнаж, УИХ-ын гишүүд нь түүнийгээ хийсэн ажилдаа оруулан бахар­халтайгаар тайлагнаж байгаа цагт манай улсад хэзээ ч эрчимжсэн мал аж ахуй жинхэнэ утгаараа хөгжихгүй. Малчид нь тооны араас хөөцөлдсөөр, бэлчээрийн даац хэтэрсээр байх болно хэмээн хэлж байсан танил ахын яриа үнэхээр үнэн бололтой. Ард түмнийхээ ядуу амьдрал, улстөрчдийнхөө увайгүй байдлыг хэдэн жил тайзан дээрээс элэглэсэн болж, дуу нэртэй “юм”-нуудыг үйлдвэрлэн нутгийнхаа улстөрчөөр дүрсжүүлэн өдөр шөнөгүй зурагт, радиогоор балбасныхаа дараагаас эхлэн гавьяат цолыг мөрөөдөж эхэлдэг бололтой юм. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд аль нэг намыг олигтойхон дагаж, танил талаараа эрх бүхий хүний чихэнд хонх уяулна. Тэгээд л нэг нартай өдөр “Энэ бол зөвхөн миний гавьяа биш. Хамт олны минь, та бүхний гавьяа шүү” хэмээн үнэнээ хэлж, нулимс унаган зогсох аж.

Эхэнд хэлсэнчлэн Ерөнхий­лөгчийн оруулж буй шагналын аадар энэ эрчээрээ үргэлжлэх юм бол ирэх жил буюу Ардын хувьсгалын 100 жилийнхээ ойгоор манай улсын насанд хүрэгчдийн ихэнх нь ямар нэг хэмжээгээр “энгэрээ цоолж” санасандаа хүрэх бололтой. Тиймээс нэгэнт үнэгүйдээд удаж байгаа шагналуудаа хэн хүссэн болгонд нь олгочихвол яасан юм бэ. Адилхан л бусдыг хөгжөөж байгаа учраас элэглэлийнхэн барьцаж мэдэх учраас Хар Төөгөө, Идэр-Од зэргээс эхлээд бүгдэд нь эрх тэгш олгож, орон нутагт соёлын үр тарьж байгаа утгаар нь сумын Соёлын төвийн эрхлэгч бүрийн энгэрт гялалзуулах хэрэгтэй. Тэгж гэмээнэ шагнал нүдээ олсон эсэх, танил тал харсан хараагүй гэсэн явган хэрүүл эцэс болж, нийтээр сэтгэл өег болох биш үү.

М.ЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(213.127.59.108) 2020 оны 10 сарын 07

Bayrmagnai estoi teneg bas Erdenezaan

1  |  0
Zochin(213.127.59.108) 2020 оны 10 сарын 07

Onon gavyat avah estoi hunii neg yah argagui min.

1  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 10 сарын 07

Bolson boloogui tumur zuudgee bolumoor bga yum daa, mongol ulsiin tuluu ter humuus hiisen yum be, uursdiinhuu tuluu l ajillaj amidarch bga biz de, yanz buriin odon medaliig odoo bolih heregtei, awch humuys ni ch uls maani olin jiliin hudulmuriig unellee gedeg ter hun uuruu amidrahiin tuld ajillah heregtei biz de eniig ni yagaad shagnaad bgaag oilgodoggui ih olon jil 70,800 jil iim yawsaar enendee dasaad ingeh yostoi yum shig oilgodog bolj dee

2  |  0
ирг(192.82.67.37) 2020 оны 10 сарын 07

маш буруу бичсэн бна. хувь хүний үзэл бодол хэнд хамаатай юм бэ?

1  |  2
харамсалтай(64.119.20.78) 2020 оны 10 сарын 06

ЗАХ зээлийн нийгэмд хүн хөдөлмөрөө үнэлүүлж, тэр үнэлэмжээрээ амьдралаа залгуулдаг нийтлэг хуультай. Хөгжсөн орнуудад эх орныхоо төлөө гавъяа байгуулсан хүнд л төрийн одон өгдөг жамтай. ИХЭВЧЛЭН цэргийнхэн л одонгоор шагнуулдаг юм байна лээ. МАНАЙД бол нам, төрийн өндөр түвшинд танилтангууд л одонгоор шагнуулдаг нь нууц биш. ХАРААРАА тэтгэвэрт гараад арваад жил болсон хүнийг төр олж харж шагнах уу??

2  |  0
Со ах(202.179.24.234) 2020 оны 10 сарын 06

Монголчуудыг бүгдий нь хөдөлмөрийн баатар, гавъяат цолоор шагнах хэрэгтэй. МАН ынхнаас бусдыг нь. Харин МАН ынхныг монголын дайснаар тодруулж ялыг нь эдлүүлэх нь зөв бх.

0  |  0
Иргэн(66.181.177.30) 2020 оны 10 сарын 07

Ирэх ерөнхийлөгчийн сонгууль угтсан шагналын хур үргэлжлэх нь тодорхой. Гэхдээ Баттулга цензур сайн тавьдаг, өөрийн танил найз нөхөд, дэмждэг, цаашид өөрийн нь дэмжих гэсэн гол шалгууртайгаас хэн юу хийсэн, ач холбогдол үр дүн чухал биш гэж үздэг нь нэн тодорхой харагддаг. Төрийн шагналыг хувийн болгож завхруулдгаа болих хэрэгтэй

3  |  0
Иргэн(182.160.32.38) 2020 оны 10 сарын 07

Гавьяа байгуулсан хөөн гэж тодотгох гээд бгаа юм бол энгэрт нь төмөр зүүхийн оронд духан дээр нь тамга дардаг болбол яасийн

2  |  0
Зочин(202.55.188.43) 2020 оны 10 сарын 07

Зүгээр л олгохоо больчихооч.

1  |  0
Zochin(122.201.24.23) 2020 оны 10 сарын 06

Suhhuyg mundag jujigchin bailaa um mani bad mi hum.

2  |  0
Зиндаа(203.91.115.50) 2020 оны 10 сарын 07

Зайлуул даа энэ муу сэтгүүлчид өөр биччих юм олдодгүй юм байх даа аливаа зүйлд сайн муу байгаал байх гэхдээ энэ хүмүүс зарим нь урлагт гучаад жил ажиллаа гэж байна нэг сэтгүүлчийн хэдэн нийтлэлээс хамаагүй их юм хийсэн байлгүй дээ арчаагүй хүмүүсийн явуургүй л зан юм даа

0  |  2
Ичиг ичиг (66.181.189.160) 2020 оны 10 сарын 07

Энэ нэг социализмы уеийн шагнул одон тэмдэг нэртэй Томор огдогоо одоо болиосой

5  |  1
Зочин(103.229.120.2) 2020 оны 10 сарын 07

Бөгсөө гүйцэд зөв арчиж чадахгүй залуучуудад гавъяат цол өгөхөөр зан нь эвдрээд хүнтэй ч ярвайгаад ярьж чадахаа больчих юм. 60 гарсан хүнд л тэр цолоо өгч байл даа. Эсвэл бүр хөгшин болсон 80 гарсан хойно нь өгөх юм.Алдар цол албан тушаал бол хүнийг нэг хөл нь газарт нөгөө хөл нь тэнгэрт дүүжилсэн дүүжлүүр болгодог юм. . Монгол улсаа төлөөлөн олимпид оролцсон бүх тамирчинд одон өгөх ёстой. Олон улсын тэмцээн ганц 2 удаа оролцсон тамирчин гавьяат болоод л Буман -Учрал хөл бөмбөг Болд ширээний теннис Сурынхан сагсныхан гэх мэт. Бокс Цэрэннямд гавьяат өгөөч

0  |  1
Top