Хятадын тэрслүү үзэлтэй гэгддэг зураач Ай Вэйвэй хуучин ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачевт зориулан Берлин хотод нэгэн шинэ хөшөө бүтээхээр болжээ.
“Cinema for Peace” сан Герман улс нэгдсэний 30 жилийн ойг тохиолдуулан Берлин хотод Горбачевын хөшөөг босгох, Эндрю Найтын зохиолоор түүний амьдралын талаар уран сайхны кино бүтээх санаачилга гаргажээ. Горбачев хэрхэн Тянаньмэний талбайд болсон эмгэнэлт үйл явдалд хүргэсэн оюутны хөдөлгөөнд урам зориг төрүүлснийг өөрийн биеэр үзэж, туулсан Хятадын зураач Ай Вэйвэйд хөшөөг бүтээх үүрэг ногдсон байна.
Энэхүү төслийг Дэлхийн эдийн засгийн форумын дэд ерөнхийлөгч асан Улрих Беттерманн санхүүжүүлэх гэнэ.
Баруун Берлинд төрсөн алдарт жүжигчин Настасья Кински Берлиний баруун, зүүн хэсгийг холбодог гудамж, трамвайн шугамыг Горбачевын нэрээр нэрлэх санаачилга мөн дэвшүүлжээ. “Cinema for Peace” сангийн мэдэгдсэнээр Михаил Горбачевын түүхэн үүргийг хүндэтгэх төслийг Германы Канцлер Ангела Меркель дэмжиж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Герман улс нэгдсэний 30 жилийн ойн хүрээнд Германы Заксен-Анхальт мужийн Дессау Рослау хотод Горбачевын хөшөөг мөн нээжээ.
Сэтгэгдэл ( 2 )
ЗСБНХУ ыг бутраасан хүн.. 3- 4жилийн өмнө би буруу зүйл хийчихсэн юм шиг бна гэж ярьсан даа хөөрхий
ЗСБНХУ -ыг бутраасан хүн .3-4 жилийн өмнө би буруу зүйл хийчэхсэн юм шиг бн гэж ярьсан даа