Коронавируст цар тахлын хүнд үе буюу 2020 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга " …БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана”" хэмээн Монгол Улс БНХАУ-д 30 мянган толгой хониор тусламж үзүүлж буйгаа илэрхийлсэн.
Тэгвэл тус хандивын эхний цуваа болох 15 мянган хонийг өнөө өглөө /2020.10.06/ Замын-Үүд рүү ачжээ. Хонийг Замын үүдэд 30 хоног байлгаж, Эрээн рүү гаргах юм байна. Эрээнээс хубей муж, Үхант хотуудад махыг хуваарилах гэнэ.
Сонирхуулахад, Монгол Улсаас тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай Хятадын БНХАУ-ын Хэпин /Peace international/ компанийн захирал Д.Энхбаярын санаачилгаар CCTV баримтат киног бүтээхээр болсон бөгөөд өнгөрсөн наймдугаар сард зураг авалтыг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарласан.
Д.Энхбаяр нь ӨМӨЗО-ны Алшаа аймгийн уугуул, нэртэй хөгжмийн зохиолч, продюсер юм. Киноны зохиолыг Шан Шүэ Вэнь, Жү Шэнь Ли нар хамтран бичсэн бөгөөд "Чонон сүлд" кинонд туслах найруулагчаар ажилласан мэргэжилтнүүд найруулахаар болжээ. Гурван бүлэг, 45 минутын энэхүү баримтат киноны зургийг Монголын 21 аймгийн малчны хотонд авч, нээлтийг энэ сарын сүүлээр хийх аж.
Сэтгэгдэл ( 6 )
Mongol ulsiin erunhiilegch, zasgiin gazraas... geed baihdaa yahaw dee. Mongoliin ard tumnees gej bolsongui yu. Ugnu gej amlasan ni erunhiilugch bolhoos ard tumen handiwlaa biz dee.
Yanaa uguh ni yahaw buyant maliig mini baga l tamlaasai
oboo doo ogohgui bol sharaa bolno shdee
Oboo doo.
Болж дээ. Эцэст нь нэг юм.
бага ч гэсэн тус хүргэх болтугай