
Ирэх онд КОВИД-19-ийн тархалт хяналтад орж эдийн засгийн идэвхжил сэргэж, гадаад хөрөнгийн урсгал сэргэх хүлээлттэй байгаа тул зээл болон мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тооцоололтой байгааг 2021 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд дурдсан байна.
Зээлийн өсөлт сэргэн дунд хугацаанд тогтвортой байж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж. Төсөөллөөр 2021 оны эцэст мөнгөний нийлүүлэлт 18 орчим хувиар өсөх ба үүнд гадаад цэвэр актив болон зээлийн өсөлт голлон нөлөөлөхөөр байна.
Мөн 2022 онд гадаад, дотоод эдийн засгийн таатай байдал үргэлжилж зээл олголт тогтвортой нэмэгдэх хүлээлттэй байгаа ч төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах төсөөлөлтэй байгаа тул мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 2022 оны эцэст 8 орчим хувь байх тооцооллыг тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )