Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. /2020.10.07/
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарлаа хэмээн өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл энэ нь ФАТФ-ын бус Европын холбооны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсуудын жагсаалтаас хассан тухай мэдээлэл байсан гэж залрууллаа.
Монгол Улс 2017 оны эцэст Европын холбооны Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын “Хар жагсаалт”-д багтаж, 49 хоног байж байгаад гарч байсан.
Гарахын тулд Европын холбооны өмнө үүрэг амлалт хүлээсэн. 2020 оноос өмнө дотоодын хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, холбогдох конвенцуудад нэгдэн орох, стандартуудыг дагаж мөрдөх үүрэг амлалтуудыг хүлээж байсан юм.
Энэ хүрээнд Татварын багц хуульд шинэчлэл хийсэн. Олон улсын хоёр байгууллагад элссэн. Захиргааны татварын асуудлаар хамтран ажиллах олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон. Энэ оны нэгдүгээр сард УИХ уг конвенцийг соёрхон баталж, Ерөнхийлөгч батламж жуух бичигт нь гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамнаас тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт хоёрдугаар сарын 19-нд батламж жуух бичгийг гардуулсан. Энэ конвенци зургаадугаар сарын 1-нээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Тиймээс өчигдөр Европын холбооны Сангийн сайд нарын шийдвэрээр энэ жагсаалтаас албан ёсоор хаслаа гэв.
Европын холбоонд хоёр жагсаалт байдаг. Нэг нь татварын асуудлаар хамтарч ажилладаггүй орнуудын жагсаалт. Нөгөө нь ФАТФ-ын "Саарал жагсаалт"-тай уялдаатайгаар орсон Европын холбооны "Саарал жагсаалт" юм.
Гадаад харилцааны яамнаас сая өгсөн мэдээлэлд "Аливаа жагсаалтад орно гэдэг муу үр дагавартай. Одоо бол нэг жагсаалт нь ингээд хаагдлаа. Манай улс ФАТФ-ын даалгаврыг амжилттай хэрэгжүүлсэн байгаа. Аравдугаар сарын сүүлээр хурал нь болоход нааштай дүн гарах болов уу гэж үзэж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
TAA MUUCAINUUD MONGO GUIJ AVXIIN TULD SHAL XUDLAA MEDYYLEG OGCH BAIGAA BIZ DEE TER EX-NII ULCUUD CHIN TAANAR SHIG UCAN MALUUD BISH
ODO NOGOONRUU