АНУ ажлын виз олгох журмаа дахин чангатгалаа гэж тус улсын Дотоодын аюулгүй байдлын яам мэдээлжээ.
Тухайлбал, гаднын ажлын хүчийг сонгодог тусгай мэргэжлийн тоог цөөлсөн байна. Түүнчлэн, ажлын визээр гаднын ажиллах хүчийг ажиллуулж, үндсэн үйл ажиллагаагаа гүйцэтгэхдээ бусад улсын аутсорсингийн үйлчилгээг ашигладаг компаниудад тавих хяналтыг чангатгаж байна. Үүний сацуу гаднынханд илүү өндөр цалин олгох шаардлага тавьснаар ажлын визийн хөтөлбөрийг ач холбогдлыг бууруулж, өндөр бус мэргэжилтэй гаднын ажиллах хүчнээс америкчуудын ажлын байрыг булаан авахаас сэргийлэх боломжтой болно гэж тус яам үзэж байна.
Шинэ журмын зарим заалт пүрэв гарагаас /2020.10.08/, үлдсэн заалт нь хоёр сарын дараа хүчин төгөлдөр болох юм.
Энэхүү дүрэм ажлын визээр тус улсад хөдөлмөр эрхэлж буй гаднын иргэдийн гуравны нэгийг хамрах аж. Ажиглагчид энэ шийдвэр шүүхэд очно гэж таамаглаж байна.
Доналд Трампын засаг захиргаа ажлын виз олгох журмыг нэг бус удаа чангатгаж байжээ. Өнгөрсөн зургаадугаар сард Цагаан ордны тэргүүн америкчуудад зориулж ажлын байрыг суллах зорилгоор H-1B, H-2B, J болон L ангиллын визийг энэ оныг дуустал олгохыг зогсоосон билээ. Гэвч Сан Францискогийн шүүх энэ сарын эхээр Трампын эл зарлигийн хэрэгжилтийг хэсэгчлэн хориглосон юм.
Сэтгэгдэл ( 3 )
novsh\n
ichihed yadgiin hunii setgegdel ustgaad\n
ug n amerik mongol hund vizagaa zugeer l chuluutei neeh estoishdee. tend heden jil barlag bolj ajillaad l nutag butcanashdee.saindaa l heden huuhdee bolovsroltoi bolgoh gej eej aavuud uldeh bh ldaa. emee uvuu bol zugeer l butcii..ene delhii deer avilgachidiig n ustgechihbal mongol l hamgiin saihan divaajin ymuudaa...elbegdorj , enhbold...enhbayr geed hun hognuud...bayrtcogt,bayr,saihanbileg geed hun hognuud saihan eh orniig mini tcus nujtei n holiloodoo.. mongol humuus ene delhii deerhi hamgiin az zargaltai erhmuud bh blaa.\n