ЖДҮ-гээс зээл авсан улстөрчид бүгд ЭРГЭН ТӨЛЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Засгийн газрын тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрыг шинээр байгуулсан ч 2021 оны төсвийн төсөлд энэ салбарыг дэмжих мөнгө тусгаагүй байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа юм.

Ер нь бол улс төрчид, эрх мэдэлтнүүд энэ салбарын зээлийг давуу эрх эдлэн ашигладаг нь ил болсноос хойш буюу сүүлийн хоёр жил дараалан төсвөөс санхүүжилт олгохгүй байна. Зээлийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгөөр төслүүдээ санхүүжүүл гэсэн чиглэлийг эрх баригчид өгч буй. Гэвч цар тахлаас шалтгаалсан эрсдэл хөгжил тааруу энэ салбарыг ташуурдаж байгаа энэ үед төрөөс дэмжлэг   үзүүл ёстой гэж хэлэх эдийн засагчид байна. 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн мэдээллийг харвал энэ сарын байдлаар 300-гаад аж ахуйн нэгж 140 тэрбум төгрөгийг төлж барагдуулах ёстой байна.

Эдгээр аж ахуйн нэгжүүдийн дунд эхнээсээ  төлөхгүй гэдийсэн нь цөөнгүй байгаа. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрлэлийн газраас зээлээ төлдөггүй аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, төлж барагдуулахгүй байгаа тохиолдолд нийтэд зарлана гэсэн мэдээлэл байгаа юм.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчид зээлээ төлсөн үү гэдэг асуулт иргэдийн дунд байгаа. Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийн газраас өгч буй мэдээллээр 2018 онд дуулиан шуугиан дэгдэх үед л  нэр холбогдсон хүмүүс зээлээ төлж барагдуулсан байдаг. Тиймээс ч тухайн оны зээлийн эргэн төлөлт өндөр гарсан байдаг гэлээ.

Сануулахад, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 2019 оны арваннэгдүгээр сарын 25-нд нэр бүхий улстөрчдийн холбоо хамаарал бүхий компаниудын зээл эргэн төлөгдсөн үү гэдгийг асуухад:

-Өнгөрсөн хугацаанд үүссэн асуудлууд хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байна. Үүн дээр бас хоёр ойлголт байгаа юм л даа. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд тойргийнх нь сонгогчдоос янз бүрийн л хүсэлт тавьдаг. УИХ-ын гишүүнд ирсэн өргөдлүүд  дотор “Манайх гурван өрөө байртай. Би ядарсан настай тэтгэврийн хүн. Ханын обойгоо солих гээд чадахгүй байна. Обой солиод өгөөч ээ” гэсэн өргөдөл байхыг би өөрийнхөө нүдээр  харж, уншиж байсан. Сонсоход инээдтэй байж болох ч амьдрал дээр ийм зүйл байна. Үүнийг энд хэлээд байгаагийн учир нь УИХ-ын гишүүдэд сонгогчдоос нь янз бүрийн л хүсэлт тавьдагийн нэг нь ЖДҮ-гийн зээлд хамрагдахад дэм болж өгөөч гэсэн хүсэлт байдаг шиг байгаа юм. За тэгээд тойргийнхоо сонгогчоос ирсэн хүсэлттэй холбоотойгоор  “Манай тойргийн сонгогч нэг ийм бичиг ирүүлжээ. Үүнийг хууль ёсных нь дагуу харж үзнэ үү” гэсэн агуулгатай бичиг хийгээд явуулчихаар тэр хүнтэй холбож ойлгоод яриад байгаа л хэрэг юм л даа. Хэвлэлүүдээр, сошиалаар бичээд байдаг шиг арав, хорь, гуч, дөчин гишүүн ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон асуудал байхгүй. Нийгэмд үүнийг сенсаац болгохын тулд албаар  хөөргөж,  дэвэргэж хүний тоог нь нэмсэн юм болов уу л гэж харж байгаа. Үнэхээр бас өөрийнхөө хамаарал бүхий компани дээр зээл  авчихсан УИХ-ын гишүүд бас бий. Тэдний хувьд  өнгөрсөн хугацаанд дуулиан шуугиан болоход миний мэдэж байгаагаар бүгд мөнгөө өгсөн. Тухайн үед авсан 950 сая төгрөгөө хэл ам шуугиан гарангуут бүгд төлсөн байгаа юм” гэж байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би (43.242.243.94) 2020 оны 10 сарын 08

ТӨЛСӨН МӨНГӨНИЙХӨӨ ТООГООР ТАШУУРДАЖ АЛАХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Өк(192.82.73.94) 2020 оны 10 сарын 08

Кудал куц чэ

0  |  0
Ганаа(202.9.46.49) 2020 оны 10 сарын 07

ЖДҮ жирийн бизнес эрхлэгчдэд олдоогүйгээс алдсан боломж, ирээдүй, итгэл найдвар, өнгөрсөн цаг хугацаа,г хэн эргүүлэн төлөх вэ????

0  |  0
зочин(103.229.120.244) 2020 оны 10 сарын 07

юу гэж буцааж тѳлѳх вэ дээ тѳлчихсѳн гэж худлаа хэлэхийг харин ч сайн чадна буцааж тѳлѳх байсан юм бол улс тѳрд орохын хэрэг байхгүй байлгүй за тѳлсѳн бол маш богино хугацаанд угааж амжсан байх

0  |  0
Z(202.9.46.8) 2020 оны 10 сарын 07

аа мэдэкгү

0  |  1
Top