ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Өнөөдөр 2020.10.08. Энэ оны 282 дахь өдөр бөгөөд он дуусахад 84 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 02 минутад мандлаа. 18 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатарт бороо шивэрнэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -4 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Энэтхэгт Агаарын цэргийн хүчний өдөр бол Иранд Хүүхдийн, Перуд Тэнгисийн цэргийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Чеви Чейз, Сигурни Уивер, Майкл Дудикофф, Мэтт Деймон, Шведийн хоккейч Фредрик Модин, Америкийн дуучин Бруно Марс, Канадын жүжигчин Ксения Соло зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2007: Богд хааны ордон музейн засварын ажил дуусаж, хүлээн авах ёслол болов. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зургаан сая юань хандивласныг Монгол Улсын соёлын өвийг хадгалах төсөлд зарцуулжээ.

2015: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1962: Алжир улс НҮБ-д элсжээ.

1970: Александр Солженицын уран зохиолын Нобелийн шагнал хүртэв.

1980: Боб Марлигийн сүүлчийн тоглолт болжээ. Тэрээр долоон сарын дараа хорт хавдраар нас барсан юм.

1993: Гүржийн Ерөнхийлөгч Эдуард Шевардназе тус улс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд элсэж байгааг зарлажээ.

-НҮБ ӨАБНУ-ын эсрэг бүх хоригоо цуцлав.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ гэжээ.

Энэ өдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бясалгал хийх, доодсыг асран өглөг өгөх, хандив өргөх, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Харин хувцас эсгэх, зөвлөгөө хийхэд тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top