Ипотекийн зээлийг зургаан хувь болгох шийдвэр хүлээж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Орон сууцны ипотекийн зээлийг зургаан хувь болгох асуудал яригдаж байгаа. Ингэхдээ өмнө нь найман хувийн зээлээр орон сууц авсан иргэд энэ шийдвэрт хамрагдахгүй. Дунд болон дундаас доогуур орлоготой иргэд зургаан хувийн орон сууцны зээлд хамрагдах боломжтой гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. Ингээд түүнээс товчхон тодруулга авснаа хүргэж байна. 

Ипотекийн зээлийг зургаан хувь болгохын тулд санхүүжилтээ хэрхэн босгож байна вэ. Хуучин зээлтэй хүмүүс хамрагдахгүй гэсэн үү? 

-Ипотекийн хөтөлбөр гэдэг чинь "Найман хувийн зээлийн хөтөлбөр" юм. Энэ нь тусгай хөтөлбөр маягаар явна. Банкууд өөрсдөө найман хувийн зээл олгох эх үүсвэр байхгүй. Яагаад гэвэл хадгаламжийн хүү өөрөө дунджаар 10 хувь байгаа. Тэгэхээр найман хувийн тусгай хөтөлбөр байхын тулд ямар эх үүсвэрийг ашиглах боломжтой вэ гэдгийг харж байгаа. Өнөөдөр "Найман хувийн хөтөлбөр" дотроос ямар зардлыг хэмнэж болохоор байна гэдгийг үзээд МИК дээр эрсдлийн сан байгуулаад, нэг хувийг бууруулна. Банк өөрөө нэг хувийг бууруулах замаар зургаан хувь байх боломжтой юм байна гэдэг судалгааг Засгийн газарт өгсөн. Өмнө нь зээл авсан иргэд зургаан хувь руу шилжих боломжгүй. Шинээр гарах гэж байгаа зээл зургаан хувиар гарах боломжтой.

-Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? 

-Монголбанкны хувьд тооцоо судалгаагаа хийсэн, банкуудтай ч уулзсан. Хэзээ эхлэх талаар албан ёсны шийдвэр хүлээж байгаа.    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болд(122.201.22.42) 2020 оны 10 сарын 07

нөгөө үндсэн хуульд заасан иргэний тэгш эрх хамаагүй юм уу.

0  |  0
Top