Бразилын Ерөнхийлөгч АВЛИГАГҮЙ улс болсноо зарлав

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару нийслэл Бразилиа хотод болсон нэгэн уулзалтын үеэр авлигагүй улс болсноо нийтэд зарлажээ.

Өнгөрсөн жилүүдэд авлигатай тэмцэх “машин угаах ажиллагаа” үр дүнгээ өгч төрийн аль ч шатанд авлига буурах, огт авлигагүй болох үндсийг тавьсан гэж тэр үзжээ.

“Би та бүхэнд “машин угаах ажиллагаа” албан ёсоор өндөрлөснийг дуулгаж байна. Учир нь төрийн аль ч шатанд авлига үгүй болсон. Энэ бол илбэ шид юм уу, ариун үйл хэрэг биш. Бидний үүрэг байсан юм” гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару ярьжээ.

Авлигатай тэмцэх үйл хэргийг өндөрлүүлэхийг Жаир Болсонару Ерөнхийлөгч болсон цагаасаа эрмэлзэж байсан.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард авлигатай тэмцэх ажилд Ерөнхийлөгч хөндлөнгөөс оролцож байна гэж шүүмжилснийхээ төлөө Хууль зүйн сайд Сержио Моро албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байсан юм.

Хэдийгээр авлигагүй улс болсон гэж Бразилын Ерөнхийлөгч мэдэгдсэн ч түүний ойрын хүрээллийн хэд, хэдэн хүн, төрсөн хүү нь хүртэл авлигын хэргээр шалгагдаж байгаа билээ.


Эх сурвалж: Bloomberg

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard(178.118.91.52) 2020 оны 10 сарын 08

yamar goe sonsogdoj bnaa.mongol mini ingej heleh tsag hezee bol.

0  |  0
Top