Иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны супер хонжворын тохирол явагдаж, Nissan Leaf цахилгаан автомашины эзэн тодроход хоёрхон хоног үлдлээ. Тохирлыг энэ Бямба гарагт буюу 2020.10.10-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр 19 цагт шууд дамжуулна. Энэ үеэр супер хонжвор болох Nissan Leaf цахилгаан автомашинаас гадна ухаалаг утас, ухаалаг цаг болон цахилгаан скүтерийн эзэд мөн тодрох юм.
“Витамин ₮” урамшуулалт аян энэ оны долдугаар сард эхэлснээс хойш дөрвөн удаагийн тохирлоор нийт 57 азтан төрж, ухаалаг утас, цахилгаан скүтер, ухаалаг цаг болон эрхийн бичгийн эзэд болжээ. 12 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх уг урамшуулалт аянаар нийт 122 азтаныг шалгаруулна.
Харилцагч та Голомт банкны энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаатай болж, энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой.
Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.