Самрын экспортыг зохицуулах КЛАСТЕР ажиллаж эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар болон Европын Холбооны “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төсөл хамтран “Гааль-бизнесийн түншлэл-2020” уулзалтыг зохион байгуулж буй талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл МҮХАҮТ-ын санаачилгаар ТРАМ төсөлтэй хамтран Самрын кластер байгуулагдсан байна. Ингэснээр эмх цэгцгүй явж ирсэн самрын экспортыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, нэмүү өртгийн сүлжээг бий болгохоор САМРЫН КЛАСТЕР ажиллаж эхэллээ.

Кластерын үйл ажиллагаанд нэгдсэн байдлаар оролцох бүрэлдэхүүнийг зохион байгуулах ажлыг Монголын самар үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран хэрэгжүүлэх аж.

Сануулахад, TRAM төсөлтэй хамтран олон улсын шаардлагад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн, уул уурхайн бус салбарын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ЕХ-ны зах зээлд экспортонд гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оноос Гоо сайхны бүтээгдэхүүний кластер, Тэмээний ноос, сарлагийн хөөврийн кластер, Чацарганы кластер, Арьс ширний кластерыг байгуулаад байна.

Одоогийн байдлаар дөрвөн кластерын нэмүү өртгийн сүлжээнд 100 гаруй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгч гишүүд оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top