Зэс, цайрын баяжмалыг 100 хувь Хятадад экспортолжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 11

Монгол Улс оны эхний есөн сард экспортод 5147.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.4 хувиар буурсан байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Экспортын барааны нийт дүнд:

 

  • Эрдэс бүтээгдэхүүн 3616.9 сая ам.доллар буюу 70.3 хувь
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 1168.4 сая ам.доллар буюу 22.7 хувь
  • Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 6.5 сая ам. доллар буюу 0.1 хувь
  • Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 218.5 сая ам.доллар буюу 4.2 хувийг тус тус эзэлж байна.

 

Эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.3 хувийг эзэлж буй юм.

Оны эхний есөн  сард экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 96  хувийг БНХАУ-д; жоншны 76.1 хувийг БНХАУ-д, 23.6 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; самнасан ноолуурын 79.8 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 4.6 хувийг Их Британид, 5.4 хувийг Сингапурт, 90 хувийг Швейцарт тус тус экспортолжээ.

Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 92.6 хувийг эзлэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top