Машин, тоног төхөөрөмж нийт импортын 20.3 хувийг эзэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 11

Монгол Улс энэ оны эхний есөн сард импортоор нийт 3928.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2019 оны мөн үеэс 670.7 сая ам.доллароор буюу 14.6 хувиар буурсан байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.6 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.3 хувийг гадаадын тусламжийн бараа, 2.8 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.1 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ.

 

  Импортоор оруулж ирсэн барааны нийт дүнд:

 

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 797.6 сая ам.доллар буюу 20.3 хувь
  • Эрдэс бүтээгдэхүүн 728 сая ам.доллар  буюу 18.5 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 583.3 сая ам.доллар буюу 80.1 хувь)
  •  Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 484.1 сая ам.доллар буюу 12.3 хувь
  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 658.6 сая ам.доллар буюу 16.8 хувь
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 422 сая ам.доллар буюу 10.7 хувь
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 267.4  сая ам. доллар буюу 6.8  хувийг тус тус  эзэлж байна.

 

Харин эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 85.5 хувь ногдож байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top