Орон нутгийн сонгуулийн ажиллагаа ид дундаа өрнөж, улс төрийн нам, хүчнүүд, хуулийн хугацаанд сурталчилгаа хийж байна. Тэгвэл энэ сонгуулийн давлагаан дундуур УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гурил, будаа болон гарын бэлэг тараан сонгуульдаж явна. Өмнөговь аймгийг худалдаад авчихсан гэх Д.Бат-Эрдэнэ нарын хууль зөрчиж байгааг орон нутгийн хууль, хүчний байгууллагад мэдэгдэхээр огт тоохгүй байгааг иргэд мэдээллээ. Тэгэхээр Өмнөговийн “Нүүрсний босс” хууль, хүчний байгууллагыг ч худалдаад авчихсан бололтой.
Бүр цаашлуулж харвал ус нутгаа ухаж олсон асар их хөрөнгийнхөө өчүүхэн төдий хэсгийг хоногийн хоол болгон, иргэдийн саналыг худалдан авч байгаа нэгээхэн жишээ юм. Гурил будаа авахаар дугаарлан зогсох иргэдээ шууд утгаар нь буруутгах гэсэнгүй. Яагаад гэхээр 10, 20 мянган төгрөг, атга гурилаар санал худалдан авахын тулд Д.Бат-Эрдэнэ иргэдийн амьжиргаанд анхаарч ажиллаагүй. Уг нь тэр өмнөговьчуудыг УИХ-д 2004 оноос хойш олон удаа төлөөлж, сайдын суудал хүртэл дэвшин ажилласан ч амьжиргааны эх үүсвэрт огт анхаарсангүй. Энэ нь говьчуудаа өлөн зэлмэн байлгаж, саналыг нь худалдан авах гэсэн зорилго байхаас зайлахгүй.
Тэгэхээр иргэд маань таниас хулгайлан, тарааж байгаа хөрөнгөөс өчүүхэн ч атугай аваад өөрийнхөө итгэл үнэмшлийн дагуу сонголтоо хийхээ надаар хэлүүлэх юун.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн олборлож байгаа нүүрсний дийлэнх хувь нь иргэн таных байх ёстой ч тэд нүүрсний үнийг гурав дахин хямд тогтоон зарахаас эхлээд таны өмчнөөс янз бүрийн аргаар хулгайлсаар байгааг ойлгох цаг нь болсон. Тарааж байгаа гурил, будаа, өчүүхэн мөнгө таны хөрөнгөнөөс хумсын төдийг танд өгч байгаа л зүйл. Тодотговол, таны хөрөнгийг таниас хулгайлаад таны саналыг худалдан авч байгаа явдал юм.
Үүгээр ч зогсохгүй төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн талбайгаас ихээхэн хэмжээний нүүрс хулгайлсан гэх баримтыг УИХ-ын гишүүн асан Л.Энхболд удаа дараа баримтаар дэлгэж байсан. Гэвч бүх зүйлийг мөнгөөр худалдаад авчихдаг “Ажнай” хяналт шалгалтад ч нөлөөлсөн байх, энэ асуудал замхарсан. Өмнөговьчууд бүү хэл монголчууд бултаараа идээд барахгүй том орд хулгайлан эзэмшиж байж төрийн өмчит компанийн талбайд хүртэл хуруу хумсаа дүрж явдаг энэ нөхрийг хууль хяналтын байгууллага яагаад хариуцлага тооцдоггүй юм. Иргэн та өөрийнхөө өмч хөрөнгийн талаар яагаад маргаан үүсгэдэггүй билээ. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар хүртэл мөнгө төгрөг тараан сонгуульдсан гэх мэдээлэл байдаг. Тэгвэл Д.Бат-Эрдэнэ гэх нөхөр та бүхнээс хулгайлсан мөнгийг танд өгснөөр өнөөдөр УИХ-д сууж байгааг мэдэх цаг нь болсон. Гэтэл өнөөдөр энэ л замаараа аймаг, орон нутагт эрх мэдлээ тэлж, хулгайгаа өргөжүүлэхээр гурил будаа, мөнгө төгрөг тарааж яваа хэрэг шүү дээ.
Нэгэнт хууль, хяналтын байгууллага амаа үдэж байгаа учраас иргэд олон нийт Д.Бат-Эрдэнийг хууль зөрчин, гурил будаа тарааж байгаагаагаа зогсоохыг шаарджээ. Гэтэл Д.Бат-Эрдэнэ “Бид жил болгон ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг, гурил будаа өгдөг. Үүнийгээ л гүйцэтгэж байна” хэмээн хууль зөрчснөө үл тоосон байна. Орон нутгийн хууль, хяналтын байгууллагын дээр засаг захиргаа гэж зүйл байдаг бол анхааралдаа авахгүй бол нөхцөл байдал хэрээс хэтэрлээ. Тэгвэл “Ажнай” Д.Бат-Эрдэнэ зөвхөн эд зүйлс тараагаад зогсохгүй Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог төрийн дээд одон тэмдгийг баруун солгойгүй тараан, иргэд сонгогчтой уулзан, намаа дэмжихийг уриалж яваа аж. Төрийн одон тэмдгийг хэдийгээр үнэгүйдсэн гэж ярьж байгаа ч сонгуулийн саналаар солихдоо арай ч тулаагүй байв. Тийм зүрхтэй, хөрөнгөтэй хүн ч өнөөдрийг хүртэл төрсөнгүй. Олигархиуд л аливаа зүйлийн утга учрыг алдагдуулж, үнэ цэнгүй болгодог явдал бодитоор илэрч байна.
Аанай л энэ тухай хууль, хяналтын байгууллагад гомдол гаргаад тусийг эс олсон учраас өөрт нь хандахад “Би аймгийн АН-ын дарга ч биш, сонгууль хамаагүй. Тойргоос сонгогдсон гишүүнийхээ ажлыг хийж явна” хэмээн хөрөнгөөр далайлгасан хариу өгчээ. Д.Бат-Эрдэнэ тийм иргэддээ хайртай юм бол сонгууль дуусахаар хууль зөрчихгүйгээр гурилаа тараана уу, нүүрсээ тараана уу, одон тэмдгээ олгоно уу хэнд ч хамаагүй. Тэртээ тэргүй тэр иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлөх хэмжээнд “хайр” зарлах биш, хулгайлсан эд зүйлсээ л тараахаас хойш. Ингэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга таны зарлигаар олгодог одон тэмдэг яагаад Монголын нэгэн олигархийн өвөр, халаасаар дүүрэн явдаг билээ гэх асуулт ч урган гарна.
“Ам нээвэл уушги нээ” гэдэг дээ. Асуулт ч байна. Өмнөговь аймгийн иргэдийн эзэмших учиртай Тавантолгойн орд газар өнөөдөр яагаад ганц, хоёрхон компанийн мэдэлд очоод байгаа юм. Төрийн өмчит компанийн орд газраас их хэмжээний нүүрс хулгайлсан баримт нь байхад яагаад хариуцлага тооцож, төлүүлэхгүй байгаа юм. Энэ олигархи нөхөр Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоон гишгэж байхад засаг захиргаа яагаад чимээгүй байгаа юм. Өмнөговьчуудын эзэмшдэг хөрөнгийг хулгайлж, тэр хулгайлсан хөрөнгөөрөө эргүүлэн таны саналыг худалдан авч байхад өмнөговьчууд яагаад хүлцэнгүй байгаа юм. Та бүхний үр хүүхэд ирээдүйн сайн сайхнаас өдөр бүр хумсалж байхад яагаад дуугарахгүй байна.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж хүчин төгөлдөр байхад ийн хуульгүй юм шиг аашилж байгааг юу гэх вэ. Сонгуулийн тухай хуулийн 47.1.1 дүгээр зүйлд “Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх”-ийг хориглосон заалт цагаан дээр хараар бичсэн байна. Цаашилбал, тус хуулийн 47.1.2 дугаарт “Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх” гэх заалт ч хүчин төгөлдөр байна. Энэ мэт олон хууль, тогтоомж зөрчиж явахад иргэд маань яасан хүлцэнгүй, дорой байна вэ.
Одоо “Ажнай” Д.Бат-Эрдэнэ шуудхан “Таниас дээрэмдсэн мөнгөөр таны саналыг худалдаж авна” гэсэн зарыг Өмнөговь аймгийн гудамж талбай бүрд наах л үлдэж. Учир нь тэр хөрөнгө бэлээрээ бүхнийг дийлж байна, иргэн таныг доромжилж, бас басамжилж чадаж байна. Хууль хяналтын байгууллага ч үйлчлэхгүй байна. Тэгэхээр юунд ч дийлдэхгүй олигархиудын хулгай, дээрмийг Өмнөговь аймгийн иргэн та бүхний сонголт л зогсоож чадна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Bur ulaan tsagaanda garsan luivarchid yuma, taraasan yumig ni awaad sanalaa bitgii ug
ийм нөхдүүд Монголд олон байна. Ард түмэн тэмцэл хийхгүй л бол хууль эдэнд үйлчлэхгүй
Ard tymen yagaad il todoor songuuliin huuli zorchij baihad medeelehgui tevreldeed avilga guril budaa avaad, songuuliin horoo ni yagaad ene zorchiliig harahgui nydee aniad huulia zorchood suudag um be .....ingej songuuliin horoo hariuzlagaa uhamsarlahgui bol bygded ni arga hemjee avah estoi !!!!!! ene ner devshigchiin erhiig shuud hasah huulitai !!!!
yooooe ard tymen mini sereechee byy ingej buruu songolt hiigeechee...shudarga chadaltai bish iimerhyy boh duchin ...avilgach huivaldagch luivardagch hymyys l torlyy zytgeed baidagiig yariad l songood baidagaa zogsoogoochee
Элбэгдоржоос хойш АН-ынхан төрийн одон медалийг сонгуулийн үеэр баруун солгойгүй тараадаг болчихсон шүү дээ. хөдөө орон нутагт сонгуулийн суртачилгаанд явж байсан нөхөрт журмын нөхөр нь энэ хүн АН-д их зүтгэдэг юм,Хөдөлмөрийн хүндэт медальд тодорхойлохоор байгаа юм гэхэд, надад байгаа нь Алтан гадас байна гээд шууд зүүж өгч байсан гэх яриа байдаг.
Бас нүүрсний мөрөгцөг хуогайлсан гэж байгаа их эдээ.