ОЛОН ӨНГӨ: Бид эрхтэй, бас үүрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрх гэж бий. Үүнд амьд явах, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх гэх мэт олон эрх бий. Үүнийг нь төрөөс хангах үүрэгтэй мэт ч бид өөрсдөө ч эрхээ хамгаалж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Бид амьд явахын төлөө, эрүүл орчинд амьдрахын төлөө хичээх, зүтгэж хөдөлмөрлөх үүрэгтэй.

Гэвч өнөөдөр эрхээ нэхэхээс үүргээ ухамсарлахгүй байна. Учир нь энэ жил улсаас айлуудын янданг үнэгүй хөөлж өгч байна. Яндангаа хөөлж, галаа түлж чадахгүй угаартаж үхээд байхаар нь арга буюу хэрэгжүүлж байгаа ажил гэж албаны хүмүүс тайлбарлаж байна лээ. Амьд явахын тулд яндангаа хөөлчих чадамжгүй байгаа нь үнэхээр хөгийн, гутармаар зүйл. Тэр бүү хэл яндан хөөлдөг хүмүүс рүү нь утсаар залгаж “Ирж энэ яндангаа хөөл. Гал асахгүй, хөлдөж үхлээ” хэмээн даналзаж, яваад очихоор ид насны хүмүүс хөнжилдөө шургачихсан хэвтэж байдаг аж. Төр засгаас хэрэгжүүлж байгаа хавтгайрсан халамж амьдрах, ажил хийх чадамжгүй хашааны буланд уяатай гөлөг шиг хүн сүрэг бий болсоор байна.

Бид олон сайхан эрхээ хангуулах гэж уяандаа гасалж хэвтэхээр үр хүүхэд, гэр бүлийнхэнээ хөлдөөж, угаартуулчихгүйн тулд яндангаа хөөлөөд галаа түлчихдэг, амьд явах эрх, үүргээ хангахын төлөө хичээдэг баймаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top