Ким Кардашиан Арменид нэг сая ам.доллар хандивлав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Реалити шоуны од, армен-америк гаралтай Ким Кардашиан Арменид нэг сая ам.доллар хандивлажээ. Эцгийнхээ талаас армен гаралтай Ким Инстаграм хуудсаараа дамжуулан дагагчдаа мөн хандивд нэгдэж, хамгийн амжилттай хандивын үйл ажиллагаа болгохыг уриалсан байна.

Ким Кардашиан Армен болон Арцахт болж байгаа мөргөлдөөний талаар олон хүнтэй ярилцсан бөгөөд хямралыг цаашид үргэлжлүүлж болохгүй гэжээ. Түүний ийнхүү хандив өргөснийг хүмүүс өндрөөр үнэлж, магтсан сэтгэгдэл хөвөрч байгаа гэнэ.

Кимийн өгсөн хандивыг дайны халуун цэгт байгаа хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top