"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгөх гэж байна гэх мэдээлэл олон нийтийн дунд түгжээ.
Өмнө нь үйлдвэрийн 49 хувийг төрд авах асуудлаар Засгийн газраас Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Шадар сайд Я.Содбаатар ажиллаж байгаа юм.
Тэрбээр өнөөдөр /2020.10.13/ "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах асуудал ямар шатанд яваа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Шадар сайд Я.Содбаатар "Энэ асуудал сүүлийн таван жил яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд таван Ажлын хэсэг гарч, ажиллаж байсан. УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Ажлын хэсгийн хүрээнд холбогдох газартай нь уулзаж, судалгаа тооцоог хийж байна. Засгийн газар байр сууриа нэгтгэж, тухайн аж ахуйн нэгжтэй нь хэлцэл хийнэ. Монголбанк, Хөгжлийн банк, Засгийн газрын бүх төлөөлөл орж ажиллаж байна. Орон нутгийн сонгууль болж байгаа болохоор энэхүү сэдвийг улстөржүүлж байна. Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийн хувийг ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжид өгөхгүй. Цаашид 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж байх болно" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
100 хувь хувийн хэвшилд байвал үр аштг их баймаар юм даа
49 хувь нь хувьд байсан бол ашигтай ажиллана эрхмүүд идэхээ бодно энэ л шүү дээ
Bor ondoriig duuraij
Уул шугмандаа хувийн хэвшилтэйгээ хамсвал шахааны бизнесийг баллуурдахад төхөмтэй л юмсан. 100 хувь төрд байснаар сайжирсан тал ажиглагдахгүй л байх юм. Ингэж хэлсэн нь заавал сахал Эрдэнэбилэгтэй хамтрах нь зүйтэй гэхгээд байгаа юм биш.
ЖДҮ ИДЭЖ ЦАДСАН УУ СОДБААТАР АА БОЛООГҮЙ ЮУ ПОЛОГТОВДОО
Төрийн нэрээр ЖДҮ Санг иддэг шигээ идэж ,хулгайлж байх санаатай . Тэр бүтэхгүй шүү.\n
Хувийн хэвшилд өгөхгүй гэдэгт санал нэг байна. Харин Эрдэнэтийг 100% монголчууддаа 3,2 сая иргэддээ хувьчилж өгөөд өмч хувьчлалын алдаагаа засах ёстой.