А.Амгаланбаатар: "Капитал" банкнаас авах 240 тэрбумыг өдөр бүр нэхнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

"Капитал" банкны өр төлбөрийг барагдуулах зорилготой “Хариуцлага нэхэх” холбоо байгуулжээ. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр /2020.10.13/ мэдээлэл өглөө.

МҮЭХ-НЫ Ерөхийлөгч Х.АМГАЛАНБААТАР:

-"Капитал" банкны дампуурлаас болж төрийн 31 байгууллагын өр авлагын асуудал үүссэн. Энэ өрийг хэзээ төлөх нь тодорхой бус байна. МҮЭХ-ноос нэн тэргүүнд Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, ЭМД-ийн сангийн 136,4 тэрбум төгрөгийг хэн, хэзээ төлж барагдуулах вэ гэдэг асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна. Даатгуулагчийн эрх ашгийг хэн хадгалж, хамгаалах вэ гэдэг асуудал тодорхой бус байна.

"Капитал" банк дампуурсан цагаас удаа дараа шаардлага тавьсан. Өр барагдуулах зөвлөлд хэд хэдэн удаа санал хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн өр барагдуулсан талаарх мэдээлэл ирээгүй байна. Барагдуулаагүй гэсэн албан бус мэдээллийг бид авч байгаа. Иймд МҮЭХ "Капитал" банкны өр, хариуцлага нэхэх кампанит ажлыг эхлүүлж байна. Шаардлагаа дахин дахин тавьж, цуврал арга хэмжээг зохион байгуулна.

Бид өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай уулзсан. Ойрын хугацаанд Нийгмийн даатгал, ЭМД-ын үндэсний зөвлөлийг хуралдуулах санал тавьсан байгаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХҮСЭХГҮЙ БАЙНА.(122.201.24.129) 2020 оны 10 сарын 14

ӨРӨӨ ТӨЛҮҮЛЖ АВЪЯА ГЭВЭЛ БИШРЭЛТ РЕСТОРАН, ЗОЧИД БУУДАЛ, ДЭЛГҮҮР, БАНК ТЭДГЭЭРИЙН БАРИЛГА БАЙШИН ГЭХ МЭТ ЗӨНДӨӨ Л ХӨРӨНГӨ БАЙНА ШҮҮДЭЭ. ӨР БАРАГДУУЛАХЫГ ХАРИУЦСАН ХҮМҮҮС НЬ ХҮСЭХГҮЙЛ БАЙГАА ШҮҮ. ХӨРӨНГҮҮДИЙГ НЬ ХУРААЖ АВААД ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ , ДОРООЛ МӨНГӨ БОЛНО.

0  |  0
Zochin(103.212.117.13) 2020 оны 10 сарын 14

Munkhnaran eejee

0  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 13

монгол банк гэж нэг унхиагүй газар байх юмаа эртхэн арга хэмжээ авсан бол ингэж их хохиролдхүрэхгүй басйан даа хохирлыг монгол банкнаас гаргуулах хэрэгтэй дээ

0  |  0
Top