Хар машин тойрсон хар асуудалд хариу өгцгөөлөө

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр улс төрийн намууд, мэргэжлийн байгууллагууд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан мэдээлэл, хийж нэр дэвшигчдийн дунд цахим зодоон өрнөж өнжив. Тэр тусмаа сонгуулийн санал хураах “Хар машин”-тай холбогдох асуудлыг тал талаас хөндөж, үгүйсгэж байна. Мэдээлэл хийх үеэр саналын хуудас хэвлүүлэх ажил дуусаж, хэсгийн хороодод тараагдсан. Санал тоолоход бэлэн болсон машинд саналын хуудсыг уншуулж, тухайн гарсан саналын үр дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт дамжуулах бодит туршилтыг хийж олон нийтийн эргэлзээ тайлах нь зөв гэж үзсэн байна. Нийслэлийн есөн дүүрэгт 453 хэсгийн хороонд 986 санал тоолох машин ажиллана. Аль дүүргийн санал тоолох машиныг сонгох уу гэдгээ нам, эвслүүд өөрсдөө сонгосон дагуу туршилт хийх аж. Ингээд эрх баригч намынхан, Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийснийг тус тус хүргэж байна.

МАН: Худал ташаа мэдээлэл түгээж байгаагаа зогсоохыг хүсч байна

Эрх баригч намаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ сонгуулийн дүнг хакердах, “Хар машин”-ы тооллогод итгэхгүй байх үзэгдэл сүүлийн үед гарч байгаа учраас холбогдох асуудлаар Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргаснаа дуулгав. Түүнээс гадна УИХ болон Орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компаниуд хэвлэж байгаа гэсэн мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл юм. Энэ нь бусдын нэр төрд халдаж байгаа, хуурамч мэдээлэл, тиймээс нийслэлийн МАХН-ын дарга Д.Эрдэнэжамъяанг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэдгийг хэлсэн. “Хар машин”-ыг хакердсан гэж мэдэгдэж байгаа нам, улстөрчид өөрсдөө бас хар машинаар сонгогдож гарч ирсэн, МАН ч, АН ч ялж байсан учраас хар машиныг хакердах боломжгүй гэдэг нь харагдана гэдгийг онцоллоо. Мөн сонгуульд өрсөлдөж байгаа намууд нэр дэвшигчдийн нэр төрд халдсан, худал ташаа мэдээлэл түгээж байгаагаа зогсоохыг хүсч байгаагаа ч илэрхийлсэн юм.

СЕХ: Санал тоолох машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж, улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг хянаж, бүртгэсэн бөгөөд бүгд хэвийн ажиллаж байгаа гэдгийг хэлсэн. Нийслэлийн хэмжээнд тараагдаад байгаа 900 орчим санал тоолох машинаас ирсэн нам, эвслийн төлөөлөл сонгож, шалгах юм байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг байгаа бол түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, нэр татуулах шүүхийн шийдвэр ирдэг. Мөн нэг хаяг дээр нэр дэвшигчид бөөнөөрөө байгаа тухай мэдээллийг мөн л бүртгэлийн байгууллага шалгах боломжтой. Санал тоолох машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй, зарим бичлэгийн тухайд зали­лангийн шинжтэй байх магадлалтай. Сон­гуулийн ерөнхий хороо бол сонгуулийг зохион байгуулдаг байгууллага болохоос биш зөрчил, гэмт хэргийг шалгадаг, тогтоодог байгууллага нь биш. Зөрчил, гэмт хэрэг гарсан гэдгийг эрх бүхий байгууллага нь шалгаж тогтоосны тохиолдолд бид шүүхийн шийдвэрийг үндэслэж, нэр дэвшигчийг хасах шийдвэрийг гаргадаг хэмээн байр сууриа илэрхийллээ.

ТЕХ: Санал тоолох машин Монголд байдаг

Санал тоолох машины сервер гадаадад байдаг, түүнийг нь хакердах бүрэн боломжтой гэх мэдээллийг өнгөрөгч даваа гаригт АН, МАХН-ын төлөөлөл мэдээлсэн. Харин үүний хариуг эрх баригч намынхан болон мэргэжлийн байгууллагуудаас өгсөн. Тиймээс Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж, санал тоолох хар машины сервер Монгол Улсад байдаг. Санал тоолох үйлдэл нь интернэтээр бус “VPN”-ээр явуулдаг гэдгийг дуулгасан юм. Мөн үеэр Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан “Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Хөндөгдсөн байвал гаднын нөлөө орсон гэж мэдэх боломжтой. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл бол худлаа. Серверийг 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох, гарах эрх нь хязгаарлалттай. Обьектийг төрийн тусгай хамгаалалт хариуцдаг. Хоёр л хүн орох эрхтэй. Тэгээд ч энэ технологийг дэлхийн 50 орчим улс нэвтрүүлэн хэрэглэж байна” гэсэн юм.

С.БАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгууль ба хууль (202.179.24.234) 2020 оны 10 сарын 14

2020 оны сонгуулиар хар машины ажиллагаанд хөндлөнгийн гуравдагч этгээдүүд халдсан байна гэдгийг нийлүүлэгч талаас мэдэгдсэн болон олон ноцтой баримтуудыг тэгээд хуурамч ташаа мэдээлэл гэж байгаа МАН өөрөө худал ташаа 62 гишүүнийг гаргаж төрийн эрхийг хууль бусаар авсан юм биш үү?

0  |  0
ддд(202.21.97.30) 2020 оны 10 сарын 14

ЕР НЬ БОЛ 100 % ГАР ТООЛЛОГО ХИЙГЭЭД ЯВАХ НЬ Л ҮР ДҮНТЭЙ гэж хэлмээр байна. МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛСАН ISP-н дамжуулах цэг (NODE) бүрийн жагсаалтыг ил болгох??? тэр бүрт нь дамжуулсан мэдээллийг цаасан баримттай нь тулгах хэрэгтэй!!!!\n

0  |  0
ддд(202.21.97.30) 2020 оны 10 сарын 14

энд зөвхөн санал авах хар машин, сервер 2-ын тухай л ярилцсан байна шүү дээ. Энэ 2 бол 2 эцсийн цэг юм. ГЭТЭЛ ТЭР ХООРОНД МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭ НЬ ХИР НАЙДВАРТАЙ ЮМ??? ДАМЖУУЛЖ БАЙГАА ISP СҮЛЖЭЭНИЙ КОМПАНИУД НЬ МЭДЭЭЛЛИЙГ НЬ ГУЙВУУЛАН ДАМЖУУЛДАГ ЭСЭХ ТАЛААР ГАНЦ Ч ҮГ ГАН ХИЙХГҮЙ Л БАЙНА Л ДАА????\n

0  |  0
ИРГЭН(202.180.220.172) 2020 оны 10 сарын 14

ХЭ ХЭ..

0  |  0
Top