Банкуудад 13 сая ам.доллар нийлүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Гадаад валютын мягмар гарагийн дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудаас  ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, 13 сая ам.долларыг  2854.50 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.

Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй байна. Төв банкны өнөөдрийн албан ханшаар нэг ам.доллар 2854.30 төгрөгтэй тэнцүү байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top