Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн бүр өөрт оногдсон минут болгоноо хэтрүүлэн байж ажлын хэсгийнхний ам хамрыг энд тэндээс нь зулгаах шиг болов. Ялангуа, УИХ-ын гишүүн О.Чулуунбат сонгуулийн тогтолцооны талаар олон нийтийн дунд санал асуулга явуулах хэрэгтэй. Ер нь энэ тогтолцоог өөрчлөхгүй бол УИХ-ын гишүүн гэж орон нутгийн эрх ашгийг хамгаалдаг ИХТ ч юм шиг. Бас Сангийн сайд ч болчихдог. Орон нутагтаа тийм хөрөнгө оруулалтыг хийнэ. Тэгнэ ингэнэ гээд л. УИХ-ын 76 гишүүн Сангийн сайд болмооргүй байна шүү хэмээн хатуухан дуугарлаа. Барагтай л бол чуулганы хуралдаанд үзэгддэггүй эрхэм гишүүний санал олон хүнээс талархал хүртсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )