Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт өнөөдөр /2020.10.15/ 07:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн бөгөөд 20:00 цагт өндөрлөнө.
Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэнийхээ үүргийг биелүүлж, саналаа өглөө. Тэрбээр нийслэлийн 48 дугаар сургуулийн санал өгөх байранд очиж, саналаа өглөө.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн 48 дугаар сургуулийн санал өгөх байранд очиж саналаа өгөх бол УИХ-ын дарга Г.Занданшатар "Ривэр Garden" хотхоны 308 дугаар байранд очиж, саналаа өгөх аж.
Сэтгэгдэл ( 0 )