Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саналаа өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт өнөөдөр /2020.10.15/ 07:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн бөгөөд 20:00 цагт өндөрлөнө. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэнийхээ үүргийг биелүүлж 48 дугаар сургуулийн саналын байранд очиж, саналаа өгсөн бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн саналаа өглөө. 

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Саналаа өглөө. Төөрч будилах юм алга. Намыг нь хараад, дэвшсэн хүнийх нь өмнөхийг дүүртэл будлаа. Мөн биз" гэжээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн 48 дугаар сургуулийн санал өгөх байранд очиж, саналаа өгөх бол УИХ-ын дарга Г.Занданшатар "Ривэр Garden" хотхоны 308 дугаар байранд очиж, саналаа өгөх аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оюун , бат нар(64.119.21.16) 2020 оны 10 сарын 15

энэ луйварчин хужаа элбэгдорж шоронд байхгүй Төрийн тэргүүн шиг өөрийгөө магтаж явдаг юу юм вэ .хурдан шоронд хийгээчээ энэ хулгачыг

1  |  1
оюун , бат нар(64.119.21.16) 2020 оны 10 сарын 15

энэ луйварчин хужаа элбэгдорж шоронд байхгүй Төрийн тэргүүн шиг өөрийгөө магтаж явдаг юу юм вэ .хурдан шоронд хийгээчээ энэ хулгачыг

1  |  1
Top