УИХ-ын дарга Г.Занданшатар САНАЛАА ӨГЛӨӨ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар иргэнийхээ үүргийг биелүүлж, дөнгөж сая саналаа өглөө. Тэрбээр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны 29-17-01 дүгээр хэсэгт очиж, саналаа өгөв. 

УИХ-ын дарга Г.Занданшатараас өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн 48 дугаар сургуулийн саналын байранд очиж, саналаа өгсөн билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top