Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт өнөөдөр /2020.10.15/ 07:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн бөгөөд 20:00 цагт өндөрлөнө. Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэнийхээ үүргийг биелүүлж саналаа өглөө. Тэрбээр нийслэлийн 48 дугаар сургуулийн санал өгөх байранд очиж, саналаа өгсөн юм.
Тэрбээр энэ үеэрээ "Маш чухал сонгууль. Өнөөдөр 15:00 цагийн байдлаар сонгогчдын ирц бага байна. Залуус сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. Үүргээ биелүүлэхгүй байж дараа нь хариуцлага тооцох тухай яриах нь өрөөсгөл, уялдаагүй байгаад байна. Сонгуулиар өөрчлөлт хийх шаардлагатай байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )