АН: Мөнгө тараасан зэрэг олон хууль бус үйлдэл гарч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураах явцтай холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2020.10.15/ цаг үеийн мэдээлэл хийлээ. 

Тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд "Сонгуулийн үеэр мөнгө тараасан үйлдэл их гарч байна. Тухайлбал, Архангай аймагт мөнгө тараасан, Баян-Өлгийд хэвийн зөрчилгүй, Баянхонгор аймагт саналын хуудас хүчингүй болж байгаа зөрчил гарлаа. Булган аймагт 18 настай сонгогч буруу бөглөснөөс дахин санал өгөх боломжгүй болсон, Дорноговь аймагт санал тоолох машин олон удаа гацсан, саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг харахад ямар нэг гомдол ирээгүй гэх боловч Ардчилсан намын хувьд тухайн шат шатны хэсгийн хороодоор хяналт тавьж, гомдлоо гаргаж байгаа. Гэсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Мөн бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн бодит жишээ гарч байна. Хуулийн байгууллага далайлгаж, хүч түрсэн үйлдлүүдийг эрх баригчид хийж байна. Ирц маш тааруу байгаа учраас сонгогчид саналаа өгөх хэрэгтэй байна. Таны өгөөгүй саналын өмнөөс хэн нэгэн нь өгөхөөр нөхцөл байдалтай байна" гэх тайлбарыг хийлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ташуур(202.55.188.92) 2020 оны 10 сарын 15

чи муу бөгс долоогчбаас минь хуцалгүй зайлаарай

0  |  0
иргэн(66.181.189.101) 2020 оны 10 сарын 15

хуцдаг хулгайчууд одоо цуслаж ханаагүй юү.битгий гоншигноод бай

0  |  0
иргэн(66.181.189.101) 2020 оны 10 сарын 15

хуцдаг хулгайчууд одоо цуслаж ханаагүй юү.битгий гоншигноод бай

0  |  1
Top