Ипотекийн зээлийг ЗУРГААН хувийн хүүтэй олгож эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

-Ипотекийн зээлийг энэ сарын 12-ноос ЗУРГААН хувийн хүүтэй олгож байна-

Ипотекийн зээлийг өнөөдрөөс эхлэн арилжааны банкууд  6 хувийн хүүтэй олгож эхэлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд мэдэгдсэн.  Тэгвэл  Хаан банкнаас тодруулахад,  аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн гэсэн хариу өглөө.

Харин Төрийн банкнаас тодруулахад "Одоогоор манай банканд тийм мэдээлэл, чиглэл ирээгүй байна" гэлээ. 

Сануулахад, Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Монголбанк, Засгийн газар хамтран судалж, Ажлын хэсэг байгуулагдсаныг есдүгээр сарын 14-нд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдэгдэж байсан юм. 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авахын тулд өрхийн дундаж орлого нь 1 сая гаруй төгрөг байх ёстой. Монголбанкнаас  50 тэрбум төгрөг, Арилжааны банкуудаас  40 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, зургаан хувийн хүүтэй зээл  олгож эхэллээ" гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oma(202.55.188.33) 2020 оны 10 сарын 16

8n huviin zeeltei humuus yah ve 6% bolno bizdeee ene talaar todruulga hiigeech

1  |  0
Top