Орон нутгийн сонгуультай холбоотойгоор Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. /2020.10.16/
Тус намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар байр сууриа илэрхийлсэн юм.
Ц.Туваан хэлэхдээ “Энэ сонгуульд Ардчилсан нам бүтэн багаараа өрсөлдөж оролцлоо. Монгол Улсын хэмжээнд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжиж, саналаа өгсөн Монголынхоо ард түмэн, сонгогчдодоо талархсанаа илэрхийлье. Энэ удаагийн орон нутгийн сонгууль хөдөө орон нутагт нэг янз, нийслэл Улаанбаатарт нэг янз боллоо. Нэлээд төрийн оролцоотой сонгууль болж өнгөрлөө. Тэр дундаа хүчний байгууллагууд оролцсон, эрх баригч намын талд үйлчилсэн сонгууль боллоо.
21 аймгаас нийтдээ 8 аймагт Ардчилсан намын нэр дэвшигчид олонх болж, ялалт байгууллаа.
Нийслэлд маш хүнд сонгууль боллоо. Хууль хүчний байгууллагууд эрх баригч намын талд орсон, мөнгө хавтгай тараасан сонгууль боллоо гэж үзэж байна. Нийслэлийн Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг урьдчилан мэдэж, шүүхийн шийдвэртэй зэрэгцүүлэн хууль бус шийдэл гаргаж, нэг намын талд үйлчилсэн. Энэ сонгуулийн үеэр Өмнөговь аймагт хүн амины хэрэг гарлаа. Мөн нэр дэвших эрхгүй хүмүүс өрсөлдсөн, хүч тэнцвэргүй сонгууль боллоо. Ардчилсан намын нэр дэвшигчдийн хувьд төрийн оролцоо бага орсон газруудад өрсөлдөж, ялалт байгуулсан байна. Тэгэхээр энэ сонгууль хүчний хувьд тэнцвэргүй, будилаантай сонгууль боллоо гэдгийг хэлье” гэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Увс аймагт МАН-ын зургаан нэр дэвшигч шүүхэд материал нь очсон байхад шийдэхгүйгээр сонгуульд орлоо. Сонгуулийн хуулиар түргэвчилсэн байдлаар шийдэх ёстой” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 6 )
Сурталгаандаа мөнгө хавчуулж тараасан гээд байсан хүмүүс АН ын хүмүүс биш МАН ынх хүмүүс үү Туваан даргаа \n
KHUTSNA BIZ
AN uursduu mungu amlana, taraana ..... tegenguutee zugeer shudarga ursuldsun MANiigaa gutgehiin .... neeree bolovsrolgui yos surtahuungui heden luivarchid gutgegchid uimuulegchid tsuglasan nam yumaa
Хэн хаана хэнд мөнгө тараасан гэдгийг нотлох баримттай ярих хэрэгтэй
Ардчилсан намын нэр зүүсэн новшнууд өөрсдөө баруун солгойгүй мөнгө тараачихаал их хуцнаа Батсуурь гэж нөхрийн тараасан архи нэг хүнийг ажлаас шоронд оруулж нэг хүнийг шороонд булж нэг гэр өүл самараад орхисон ийм хулгайч наоаа зайлуул
mungund huurtagtaj bga ard tumen hohnee uuriinhu ireeguig haymdan huuchuur.n mungund huurtagtaj bga ard tumen uurduu buruu neg udriin hoolnii mungu shuhal yum bhdaa naad nuhud daraan ta nariig doromjlood suudag unen ⁉︎ ard tumen uurdiinhu tuluu unench shudraga niigemg huseh btal ard tavan tugrugnd ireeduigee tam bolgoj bga hohnee